Судалгааны зорилго:Харааны түргэн хугацаны ойн багтаамжийг тодорхойлох,олон хүнийг нэгэн зэрэг бага хугацаанд судлах тохиромжтой арга юм.
Судалгааг явуулах журам: 2 оронтой 12 өөр өөр тоонуудыг бичсэн хүснэгтийг танд 20 секунтын хугацаатай харуулна.Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавьж,тогтоосон тоонуудыг бичих заавар өгнө.
Судалгааг явуулах заавар:" 2 оронтой 12 тоонуудыг бичсэн хүснэгтийг танд 20 секунтын хугацаатай харуулах болно.Хугацаа дуусмагц хүснэгтийг доош харуулан тавих ба та тогтоосон тоонуудаа шууд бичээрэй.Зааврыг ойлгосон бол туршилтаа эхэлье."
13 | 91 | 47 | 39 |
65 | 83 | 19 | 51 |
23 | 94 | 71 | 87 |
Судалгааны үр дүнг боловсруулах:
- Зөв нэрлэж сэргэн тогтоосон тоог тоолж гаргана.
- 8-9 настай хүүхэд 5 -с дээш, 10-12 настай хүүхэд 6-с дээш тоо тогтоовол харж дүрслэх ой хэвийн байна.
- 8-9 настай хүүхэд 3-с доош,10-12 настай хүүхэд 4-с доош тоо тогтоовол түүний ойг хөгжүүлэх талаар тусгайлан ажиллах шаардлагатай болохыг харуулна.
- Насанд хүрэгчид 7ба түүнээс дээш тоо тогтоосон бол харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.