Дасгал:Үйл явдлыг санацгаая
Зорилго:Хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж,ажигч гярхай чанарыг хөгжүүлэх боломжтой.
Дасгалыг явуулах журам:
Багш богино хэмжээний эх бэлтгэж сурагч бүрд тарааж өгнө.Сурагчид эхийг нэг удаа харааны уншлагаар уншина.Уншиж дуусаад нэг минутад эхийн гол дүрийг санана /нэг гол дүрийн эзэн/ .Санахдаа гол дүр нь ямар үйлдэл хийсэн, үйлдлүүдийг дарааллаар нь санана.Хугацаа дуусаад ,бүх сурагчид цаасанд гол дүрийн үйл явдлыг дарааллаар нь тоочин цувуулж бичнэ.Ингэхдээ 2 минутад бичнэ.Бичиж дуусаад хэдэн үйл явдал санаснаа тоолж гаргана.Хамгийн олон, үнэн зөв үйл явдлыг санасан сурагч тоглоомын баатар болно.
Санамж:
Багш- гол дүрийн үйл явдлыг бичих явцад дөхүүлэх асуултыг тавьж болно.
Жич:Ангийн сурагчдынхаа ойлгон тогтоох чадварыг шалган оношлоод, төрөл бүрийн тоглоомуудыг өөрсдөө зохиож бэлтгэнэ. Ингэснээр тоглонгоо ой тогтоолтоо,ажигч гярхай зан чанараа,анхаарлын төвлөрөлтөө хөгжүүлэх боломжтой.
Оношлохдоо ямар ч арга зүйг ашиглаж болох ба интернет бусад ном, гарын авлагаас байж болно. Жишээ болгож блог дээр харааны ой тогтоолтыг шалгах арга зүй,мөн 2 дасгал байршуулав,