Ангилал: Бага ангийн ЗАН
Дасгал:" Зураач "Зорилго: Хүүхдийн ажигч чанар, харааны ой тогтоолтыг сайжруулан дасгалжуулахад ашиглах боломжтой.
Дасгалыг явуулах журам: Тоглолтод оролцогч хүүхдүүдээс 2-г нь сонгон авч гол дүрд тоглуулна.Үлдсэн бусад хүүхдүүд үзэгчид болно.Сонгон авсан 2 хүүхдийн 1 нь зураач,нөгөө нь үйлчлүүлэгч болно. Үйлчлүүлэгч хүүхэд өөрийн хөргийг зуруулах захиалгыг зураачид өгнө.Зураач түүнийг минутын хугацаанд анхааралтай ажиглаж харна.Хугацаа дуусмагц зураач эргэж үзэгчид рүү харан зогсож,тухайн хүүхдийн гадаад төрх байдлыг дүрслэн тодорхойлж ярина.Зураач захиалагч хүүхдүүдийг солих замаар дасгалыг үргэлжлүүлж явуулах боломжтой.Хамгийн олон, үнэн зөв тодорхойлж гаргасан тэр хүүхэд тоглоомд хожино.
Санамж:
- Хэрвээ зураачийн яриа тасалдан гацаж,дуугүй удаан зогсоод байвал "Цэцгээгийн үс ямар өнгөтэй вэ?,ямар хувцас өмссөн байсан вэ?" гэх зэрэг дөхүүлэх асуултыг тавьж болно.
- Хүүхдийн бие бялдрын талаар ямар нэгэн тааламжгүй доголдлыг онцлон тэмдэглэж,доромжлон гомдоохыг хориглоно.
- Багш хүүхдийн гадаад төрх байдлын эерэг давуу талыг онцлон тэмдэглэж ,энэ тал дээр хөхүүлэн туслахад анхаарч ажиллах шаардлагатай.