Ангилал: Хүмүүс
ГЭНДЭНСҮРЭНГИЙН ЦЭРЭНСҮРЭН
1950 онд Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонго гэдэг газар төрсөн. 1968 онд Архангай аймгийн Багшийн сургууль, 1975 онд Биологийн багшийн курс, 1980-1984 онд УБДС-ийн хими-биологийн ангийг төгссөн. 1968-1977 онд Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотын сургуульд багш, 1977-1987 онд Эрдэнэт хотын 1-р 10-н жилийн дунд сургуульд багш, 1990-1993 онд Эрдэнэт хотын 8-н жилийн Тусгай 7-р сургуульд багш, 1993-2000 онд Орхон аймгийн 5-р сургуульд биологийн багшаар ажилласан. 2007 оноос “Чингүүнжав” саам амралтын газар ажиллуулж тэндээ хотын хэмжээний ахмадуудад үйлчилж байна.
Гавъяа шагнал: Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч алтан медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, VI, VII, VIII 5-н жилийн гавшгайч тэмдгүүд, Багшийн алдар цол тэмдэг, БСШУЯ-ны болон ХХААЯ-ны хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, МУЗН-ийн ”Тэргүүний идэвхтэн”, “Энэрэл” медалиудаар тус тус шагнагдаж байв