ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
ГҮРЖАВЫН МОНХДОЙ

Ангилал: Хүмүүс

ГҮРЖАВЫН МОНХДОЙ

ГҮРЖАВЫН МОНХДОЙ

1946 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ар хонгоржид хэмээх газарт төрсөн. 1968 онд Архангай аймгийн Багш нарыг бэлтгэх сургуулийг бага ангийн багшаар, 1975 онд Марксизм, Ленинизм сургууль, 1983 онд УБДС-ийг биологийн багшаар, 1979 онд Москвад Консмолын дээд курс, 1991 онд Ленинградад удирдах ажилтны жилийн курс суралцаж төгссөн. 1968 онд Архангай аймгийн Өндөр Улаан суманд багш, 1970-1972 онд Ардын армид цэргийн алба хааж, 1972-1976 онд Улаанбаатар хотын 150-р анги нэгтгэлд дэслэгч, эвлэлийн үүрийн дарга, 1976-1979 онд Эрдэнэт хотын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн дарга, 1979-1984 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1-р сургуульд хүмүүжлийн эрхлэгч, 1984-1987 онд Улаантолгойн 10 жилийн дунд сургуульд захирал, 1992-1996 онд Хөнгөний техник мэргэжлийн сургуульд захирал, 1996-1997 онд Орхон аймгийн 8-н жилийн 6-р сургуульд хичээлийн эрхлэгчээр ту тус ажиллаж байлаа.

Гавъяа шагнал: Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Ардын арми халх голын 30 жилийн ойн медаль, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан зэрэг шагналуудыг хүртэж байжээ. 1997 онд өвчний улмаас өөд болсон.

Comments


Бичлэг: 52 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax