Ангилал: Мэдээлэл
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ
Шинжлэх ухаан техникийн дэвшил бүхий зах зээлийн тогтолцоонд шилжиж буй манай орны хувьд техник технологийн чиглэлийн сургалт улс орны хөгжлийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах болсон тэр үед 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаар захирамжаар Техник, технологийн төрөлжсөн сургалттай 10 жилийн 7-р сургууль болж өргөжөв.
Төрөл бүрийн техникч, инженер-механик, техник технологийн мэргэжилтэн, зохион бүтээгчид болох хүсэл сонирхолтой сурагчдад бүрэн дунд болосролын агуулгын стандартыг эзэмшүүлэхийн зэрэгцээ техник технологийн чиглэлээр тусгайлан боловсруулсан агуулгаар төрөлжүүлсэн сургалт зохион байгуулж, тэдний авъяас, сонирхол чадварыг хөгжүүлж, дараа шатны сургууль, ажил амьдралд бэлтгэх гэсэн үндсэн зорилго тавин ажиллав.
9а багш С.Оюунбилэг, 9б багш Л.Долгорсүрэн, 9в багш Г.Болормаа, 9г багш С.Цэцэндэлгэр, 9д багш Л.Эрдэнэтуул, 9е багш Я.Гэрэлт-Од, 9ё багш П.Ринченмядаг, 9ж Я.Чимэдлхам, 10а Л.Оюунцэцэг, 10б багш В.Лхам-осор, оройн 10-р анги багш С.Оюунгэрэл 10 бүлэг 368 сурагчтай хичээллэв. Компьютер, Токарь, Металл боловсруулалт, Мужаан, Нисэх загвар, Авто загвар, Хими технологи, Оёдол эсгүүр мэргэжлээр 147 сурагч суралцаж байв. Хичээлийн 6 танхимтай, 7 лаботаритой байлаа. Өдрөөр 65, оройгоор 70 нийт 135 сурагч 10-р ангиа төгсөв.
1996-1997 оны хичээлийн жилд Байгалийн ухааны ЗАН-ийн ахлагчаар багш Д.Дуламсүрэн, нийгмийн ухааны ЗАН-ийн ахлагчаар багш Л.Оюунцэцэг, мэргэжил сургалтын ЗАН-ийн ахлагчаар С.Ганхүү нар томилон ажиллаж байлаа. Боловсролын жилийг тохиолдуулан зарлан сургуулийн номын сагийн номын фондыг өргөжүүлэх уралдаанд 1-р байр Б.Оюунбилэг багштай 9а анги, 2-р байр Г.Болормаа багштай 9в ангийн хамт олон эзлэв.
1996 оны шилдэг сурагчаар сурлагаар Соёлбат, Ууганцэцэг, зохион бүтээгчээр Д.Түвшинжаргал, Цэнд нар тодорч байлаа.
1997 оны 1-р сард ОХУ-д Д.Алтантулга багш сургуулиа төлөөлөн гадаад туршлага судалж байлаа.
Амжилт:
Аймгийн сурган хүмүүжүүлэх илтгэлд физикийн багш Д.Дуламсүрэн 1-р байр эзлэв.
Аймгийн багш нарын ур чадварын уралдаанд монгол хэл уран зохиолын багш Гүнсэндаваа 1-р байр эзэлж улсын уралдаанд амжилттай оролцов.
Аймгийн техник технологийн олимпиадад 6 сурагч орж тэргүүн байрт шалгарч улсын олимпиадад оролцсон ба нисэх загварын 2 төрлөөр сурагч Б.Мөнхзул, Ц.Дашдаваа нар мөнгөн медаль, сурагч П.Батбилэг усанзагвараар хүрэл медаль, сурагч Говилхасүрэн авто загвараар шагналт байр, багаараа 4-р байр эзлэв.
Жудо бөхийн ААШТ-д 10-р ангийн сурагч Б.Жамбаа алтан медаль, УАШТ-ээс мөнгөн медаль авч үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцах урилга авчээ.
Өсвөрийн волейболын ААШТ-ээс эрэгтэй баг тамирчид 3-р байр
Байгаль орчныг хамгаалах сарын ажлын хүрээнд зохиогдсон Ж.Тольхүүгийн удирдсан дизайны ангийн сурагч Хүрэлдорж аймагт 1-р байр
Хөдөлмөр соёлын чуулганаар гэр урлалын бүтээлээр багш С.Цэцэндэлгэрийн удирдсан ангийн сурагчид 2-р байр эзлэж, мөнгөн медалиар шагнагдаж байв.
Аймгийн мэргэжлийн багш нарын олимпиадад Компьютерийн багш Б.Баасанбат 2-р байр, физикийн багш Д.Дуламсүрэн 3-р байр, биологийн багш П.Ренчинмядаг 4-р байр эзэлсэн зэрэг амжилт гаргалаа.
Аймгийн бага ангийн Хөдөлмөрийн багш нарын уралдаанд багш Н.Өлзийхишиг 2-р байр эзлэв.
Энэ хичээлийн жилд хичээлийн эрхлэгч Б.Батбаатар “Зөвлөх багш”, монгол хэл, уран зохиолын багш Л.Оюунцэцэг “Заах арга зүйч” зэрэг шинээр авлаа. Хичээлийн эрхлэгч Б.Батбаатар “Заах аргач” цол тэмдэгээр шагнуулав.10 ЖИЛИЙН 7-Р СУРГУУЛЬ