ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1997-1998 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Тус хичээлийн жилд цахилгаан гагнуурчин, оёдолчин, компьютерийн операторчин бичээч, авто засвар, токарь, цахилгаанчин, тогооч, гар хивсчин бэлтгэх мэргэжил олгох гэсэн чиглэлийн 30, 45 хоногийн түр сургалтууд явуулж тодорхой үр дүнд хүрсэнээс гадна тусгай хөнгөвчилсөн сургалттай 8 жилийн 6-р сургуультай нэгдснээр тусгай, ердийн, техник технологийн төрөлжсөн сургалтууд явуулж Дэнжид байрлах болсон. Байгалийн ухааны ЗАН-ийн ахлагчаар багш Дуламсүрэн, Нийгмийн ухааны ЗАН-ийн ахлагчаар багш Оюунцэцэг, Хөдөлмөр, биеийн тамир, дуу хөгжмийн ЗАН-ийн ахлагчаар С.Цэцэндэлгэр, Бага ангийн ЗАН-ийн ахлагчаар О.Дагмаа, Тусгай сургалттай ЗАН-ийн ахлагчаар Д.Бадамханд нар томилогдов. Бага ангийн 6 бүлэгт 139, тусгайн 5 бүлэгт 64, дундын 15 бүлэгт 317 сурагч нийт 519 сурагчидтай, 33 багш, 15 ажилчидтайгаар сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулав.  Бага ангийн 1, Хөдөлмөрийн 2, чийрэгжүүлэлтийн 1, компьютерийн 1, Орон нутгийн 1 нийт 6 кабинет хичээллэв.

Сургуулийн ур чадварын уралдаанд бага ангийн багш Б.Долгормаа, химийн багш Х.Дуламсүрэн нар шалгарч аймгийн багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцлоо.

Тус сургуулийн захирал Д.Бат-Эрдэнэ, тусгай бүлгийн багш З.Бямбаа, Д.Оюун, Д.Бадамханд нар “Тусгай боловсрол” дэд төслийн хүрээнд Хөвсгөл аймагт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдав. 1997-11-р сард “Техник-технологийн боловсрол” төсөл хөтөлбөрийн хүрээнд УБИС-ийн урлал техникийн факультетийн декан О.Батдорж, багш Оюунтуяа нар ирж зөвөлгөө өгч сургалт зохион явуулав.

1997 оны “Ахлах багш” цол тэмдэгээр Физикийн багш Д.Дуламсүрэн, “Ажил мэргэжлийн аварга”-аар захирал Д.Бат-Эрдэнэ, Тэргүүний заах аргач багшаар Б.Долгормаа, Х.Дуламсүрэн, Б.Оюунцэцэг, байгууллагын ажил мэргэжлийн аваргаар нярав Л.Өлзийбаяр, үйлчлэгч У.Наранцэцэг, жолооч М.Батбаяр, тогооч Б.Энхтуяа, слесарь Ж.Дашцэрэн нар шалгарлаа. Тус сургуулийн тусгай бүлэгт 86 сурагч хөнгөвчилсөн сургалтаар 8-р ангийн боловсрол, амьдрах ухаанд суралцаж байна.

Заах аргачдын улсын ур чадварын уралдаанд багш Д.Гүнсэндаваа, Д.Дуламсүрэн, Д.Бадамханд, Б.Долгормаа, Б.Янжинлхам, Д.Оюун, П.Ренчинмядаг, Д.Одончимэг нар оролцож туршлага судлахаар Улаанбаатарыг зорив.

О.Дагмаа, З.Бямбаа, Д.Оюун, Т.Мөнхжаргал, Д.Бадамханд нар “Тэргүүлэх”, Л.Оюунцэцэг, С.Цэцэндэлгэр, Б.Хүрэлбат, нар “Заах аргач” мэргэжлийн зэрэг шинээр авав.

Энэ хичээлийн жилд авто засварын ангийн сурагчдын дадлагыг УБҮ-ийн авто тээврийн байгууллагын авто засварын газар хийсэн нь сурагчдын танхимд олж авсан мэдлэгийг амьдралд хэрэглээ болгон баталгаажулахад ихээхэн дөхөм болж байлаа. Компьютерын операторчин, хэвлэлийн эх бэлтгэгч, тогооч нарийн боовчин, мужаан, Авто засварчин, Цахилгаан гагнуурчин, оёдолчин мэргэжлээр  6 нийт 191 сурагч бэлтгэж ажил мэргэжлийн гарааг эхлүүлсэн юм.

Амжилт:

10а ангийн сурагч Э.Баярмаа аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд түрүүлж улсын уралдаанд амжилттай оролцож МУИС-ын утга зохиолын дээд сургуульд суралцах эрхийн бичгээр ашгнуулсан.

Байгаль орчныг хамгаалах сарын ажлын хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд сурагч О.Түдэвдорж аймагт 1-р байр, БОС-ын баярын бичиг, 20 ам доллар

Аймгийн болон Улсын ААШ боксын тэмцээнээс сурагч Э.Далайбаяр 1, 3-р байр эзэлж алт, хүрэл медаль

Экологийн теле олимпиадад биологийн багш П.Ренчинмядагаар удирдуулсан баг аймагт 2-р байр

Монгол хэлний аймгийн олимпиадад 10-р ангийн сурагч Я.Золзаяа 2-р байр

Техник технологийн олимпиадад 10-р ангийн сурагч Мөнгөншагай, Түмэнхишиг нар европ хувцас, технолгийн загвараар 3-р байр, нисэх загвараар сурагч Ж.Дашдаваа 1-р байр

Техник технологийн улсын олимпиадад 10-р ангийн сурагч Ж.Дашдаваа оролцож УБИС-ийн ерөнхий технологи хөдөлмөрийн ангид суралцах эрхийн бичгээр шагнуулав.

Бага ангийн сурагчдын уран уншлагын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р ангийн сурагч Г.Батбаатар, С.Золжаргал нар оролцож шагналт байр

Өсвөрийн сагсан бөмбөгийн ААШТ-д сурагчдын эмэгтэй баг 3-р байр

Хөдөлмөр соёлын чуулганаар 10-р ангийн сурагч Мөнгөншагай оролцож Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Тэргүүний сурагч” медалиар шагнуулав.

ААШ цанын тэмцээнд 10-р ангийн сурагч Алтантулга 10,15 км-ийн зайнд 2-р байр

ААШ самбо бөхийн тэмцээнд 10-р ангийн сурагч Амарсайхан, Алтаншагай нар 2-р байр

ААШ жудо бөхийн тэмцээнд 4-р ангийн сурагч Туваандорж, 6-р ангийн сурагч Энхтайван нар 4-р байр

ААШ гүйлтийн тэмцээнд 1500,3000 м-ийн зайд 10-р ангийн сурагч Алтантулга 1-р байр

Аймгийн аваргын Бяцхан од гйүлтийн тэмцээнд 1-р ангийн сурагч Баярмагнай 2-р байр, Батхуяг 1-р байр, 4-р ангийн сурагч Мөнхчимэг 3-р байр ту тус эзэлж байлаа.

Comments


Бичлэг: 48 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax