ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1999-2000 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Тус хичээлийн жилд 27 бүлэгт 760 сурагчид  суралцсанаас   8-р анги 25, тусгай 12, 10-р анги 79, орой 10-р ангийн 3 бүлэгт 104 сурагч, Тогооч-20, оёдол-19, мужаан-9, цахилгаан-19 4 мэргэжлийн ангид 67 сурагч суралцаж төгслөө.

Тус хичээлийн жилээс авто машины жолоочийн сургалт хичээллүүлэв. Сургалтын  харилцаанд оролцогчдын мэдлэг боловсрол эзэмших бүх талын бололцоог бүрдүүлсэн сургалт үйлдвэрлэлийн цогцолбор болно гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явууллаа.

1999-2000 оны хичээлийн жилд “Эрэл-Залуучуудын хөгжил дэвшил” сангийн төслөөр  хэрэглээний эдийн засгийн анги нээгдэн   3  жил  амжилттай хичээллэсэн байна.

Багш Д.Гүнсэндаваа аймгийн ур чадварын уралдаанд түрүүлж улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцов. Гэгээрлийн тэргүүний ажилтан-аар захирал Д.Бат-Эрдэнэ, Арга зүйч багшаар Д.Гүнсэндаваа, Ахлах багшаар С.Цэцэндэлгэр нар шагнагдав. 3-р сард “Сургалтын идэвхитэй арга хэлбэрийг хэрэгжүүлэх нь сэдэвт сургалтыг зохион байгуулав.

2000 оны 4-р сард согог зүйч багш Д.Оюун Норвегийн НЛМ тусламжийн байгууллагын ноос боловсруулах  дамжаанд суралцуулсны үр дүнд өөрийн даасан хэл сонсголгүй  сурагчдиддаа эсгий эдлэлийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргачлалд сургаж, хичээлийн сургалтын хөтөлбөрт оруулан зааж амжилт олж байв. Сурагчид нь сургууль дээрээ “Пантамино” урлаг, “Эсгийн урлал”-аар тэргүүлж, сургуулийнхаа хамт олонд өөрсдийн урласан эсгий шаахай, эсгий ул, улавч углааш зэргийг хийж бэлэглэдэг байлаа.

Тус хичээлийн жилд суурь боловсролыг 46, бүрэн дунд боловсролыг өдрөөр 151, 4-р сард С.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 2 сурагч өсвөрийн жудочдын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохоор Улаанбаатарыг зорив.

ь  1999 оны Орхон аймгийн ААШ сагсан бөмбөгийн тэмцээнд 2-р байр

ь  1999 оны Орхон аймгийн цомын сагсан бөмбөгийн тэмцээний аварга

ь  ЕБС-иудын сурагчдын дунд зохиогддог шилжин явах цомын аварга

ь  2000 оны Орхон аймгийн ААШТ-ий 2-р байр, мөнгөн медаль

2000 оны УАШТ-д 10в ангийн сурагч Д.Давхарбаяр, А.Ганхүү нар оролцож 4-р байр эзлэсэн байна.

Comments


Бичлэг: 46 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax