Ангилал: Мэдээлэл
Энэ хичээлийн жилд 46 багш, 13 ажилчид, бага ангийн 9 бүлгийн 281 сурагч, дунд 13 бүлгийн 397, тусгайн 4 бүлэг 44 суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явууллаа. 9,10-р ангид компьютер, бичиг хэрэг, оёдол эсгүүр, авто засвар, тогооч нарийн боовчны 4 төрлийн мэргэжлийг 75 сурагчид олгож мэргэжлийн үнэмлэх олгов. 8-р ердийн ангийг ангийг 33 сурагч, тусгай бүлгийг 10 сурагч суурь боловсрол, 10-р ангийг 98 сурагч суралцаж төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшлээ. Тус хичээлийн жилд багш Нинжбадгар дуу, хөгжмийн дугуйлан, багш Чүлтэм уран зургийн дугуйлан, багш С.Пүрэвсүрэн жудо бөхийн секц хичээллүүлж амжилт олоод байна. Амжилт:
Багш Ш.Мөнхжаргал аймгийн сурган хүмүүжүүлэх уншлагад 1-р байр, залуу багш нарын уралдаанд 2-р байр эзлэв.
Жудо бөхийн тэмцээнээс 3 хүрэл
“Нармандахын нэрэмжит тэмцээнээс сурагч Мягмардорж мөнгөн медаль
“Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдаанд сурагч Барсболд аймагт 1-р байр, “Эрүүл бол жаргалан” уран зургийн уралдаанд аймагт 1-р байр, сурагч Огтонтуул 4-р байр, Эрдэнэ-Очир тусгай байр хүртлээ.
“Уран жиргээ” яруу найргийн наадамд сурагч Уран-Эрдэнэ аймагт тусгай байр
“Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээнд 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль
Эсдрадын дуулаачдын уралдаанд 2-р байр
Сурагч Ш.Мөнхзул “Оны шилдэг хүүхэд” өргөмжлөл, Яргуй наадмаас 1 хүрэл медаль хүртлээ