Ангилал: Мэдээлэл
Энэ жилийн жилд Бага ангийн 10 бүлгийн 317 сурагч, дунд 17 бүлгийн 592, Тусгайн 4 бүлэг 56 сурагчидтай, 57 багш ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион явууллаа. 10-р ангийн өдрийн 3 бүлэгт 126 сурагч, оройн 2 бүлэгт 74 сурагч суралцаж төгсөв. Сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлыг улирал бүр хийж сургалтын менежерүүд 4,8,10-р анги даасан багш нарын тайланг хэлэлцэж цаашид ажлаа төлөвлөн зорилтоо дэвшүүлж ажиллалаа. Жилийн эцэст амжилт 94,6%, чанар 67%, гүйцэтгэл 78,2% дүгнэгдэв.
· Багш нарын заах арга зүйд шинэчлэл хийх мэдлэг боловсролыг дээшлүүлэх
· Сурагчдын авьяас сонирхолыг хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх
· Тойргийнхоо сургалцагсдыг бүрэн хамруулж зрхих шатны боловсрол олгох
· Сургалтын шинэ стандартыг хэрэгжүүлж эхлэн, турших
· Мэргэжлийн ангиудын сургалтын чанарт ахиц гаргах.
· Сургууль завсардалтыг бууруулж хамран сургах тойргийн хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах.
· Эцэг эхийн зөвлөлийн ажлыг тогтмолжуулж сургууль эцэг эхийн холбоог батжуулах сурагчдын өөрөө удирдах байгууллагыг дэмжин ажиллах гэсэн зорилтуудыг тавьж ажиллав.
ОХУ-ын иркутск мужийн Усолье-Сибирск хотын боловсролын байгууллагын ажилтай танилцаж туршлага судлав, Олон улсын Жайка байгуулллагын боловсролын удирдлагын семинарт хамрагдлаа.
Амжилт:
Аймгийн улсын бага ангийн багш нарын монгол хэлний олимпиадад бага ангийн багш Г.Мягмарсүрэн 3-р байр, “Юмханаар юм хийе” сэдэвт ур чадварын тэмцээнд 3-р байр
Сурган хүмүүжүүлэх илтгэлд сургалтын менежер П.Цэцэгмаагийн илтгэл 2-р байр эзлэв.
Сурагч Б.Уянга “Яргуй наадам”-аас мөнгөн медаль
Сурагч Ч.Үүрийнцолмон Яргуй наадмын тусгай байр, Дэлхийн зөн ОУБ-ын тэмцээнд тэргүүн байр
5-р ангийн сурагч Б.Уянга “Яргуй наадам”-аас мөнгөн медаль
2б ангийн сурагч Оюунгэрэл “Зөнгийн одод” урлагийн наадмаас алтан медаль
Дархан, Булган, Улаанбаатар, Эрдэнэт хотод зохиогдсон самбо бөхийн тэмцээнээс сурагч Туваандорж Алтан медаль 1, мөнгөн медаль 1, хүрэл медаль 2, сурагч Мөнхбаатар мөнгөн медаль 2, хүрэл медаль 2-ыг хүртэв.