Ангилал: Байгалийн ухааны тэнхим
Техник,технологийн-ЗАН-ийн хамт олон
ДАШЗЭВЭГИЙН ОДОНЧИМЭГ
1965 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1983 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1-р сургуулийн 10-р ангийг төгссөн.
1983 онд УБДС –ийн ЕТХ –ийн ангид элсэн суралцаж, 1987 онд УБДС –ийг Ерөнхий техник хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн.
1987-1989 онд Хялганат хорооны 10 жилийн сургуульд Зураг Хөдөлмөрийн багш, 1989-1994 онд 10 жилийн 4-р сургуульд, 1994-2012 онд 12 жилийн 7-р сургуульд Технологийн багшаар ажиллаж байна. Боловсролын байгууллагад нийт 25 жил ажилласнаас тухайн хамт олны дотор 18 жил ажиллаж байна. Мэргэжлийн “Тэргүүлэх зэрэгтэй. Ажиллах хугацаандаа 10-р ангийг 4 удаа төгсгөсөн. Аймаг, улсын хэмжээнд явагддаг уралдаан тэмцээнд өөрөө болон шавь нараа бэлтгэн тогтмол оролцож байсан ба 2009 онд аймгийн багш нарын “Техник технологийн олимпиадад” тэргүүн байр эзэлж, улмаар улсын олимпиадад амжилттай оролцсон.
Шагнал: 2000 онд ”Ахлах багш” цол тэмдгээр, 2004 онд “Багшийн Алдар” медалиар, 2006 онд “Эрдэнэт 30 жил” ойн медалиар, 2007 онд БСШУЯ- ны “Жуух бичиг”-ээр, 2009 онд Багш нарын холбооны “Есөн эрдэнэ” медалиар, 2010 онд Монголын багш нарын холбооны “Шилдэг багш” медалиар, 2012 онд БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
ГАНСҮХИЙН ТҮВШИНЖАРГАЛ
1980 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1988-1998 онд Дорнод аймгийн 10 жилийн 5-р сургууль, 2000-2004 онд УБИС-ийн харъяа Дорнод дээд сургуулийг дүрслэх урлаг, технологийн багш мэргэжлээр төгссөн. 2005-2006 онд Наран цогцолбор сургуульд, 2006-2012 он хүртэл 7-р сургуульд ажиллаж байна. “Заах аргач” мэргэжлийн зэрэгтэй.
Амжилт: 2006, 2007 онуудад аймгийн Технологийн залуу багш нарын уралдаанд 2-р байр, 2008 онд аймгийн Технологийн залуу багш нарын уралдаанд 1-р байр, 2012 онд аймгийн Технологийн багш нарын ур чадварын бүсийн уралдаанд 1 байр, аймгийн технологийн багш нарын ур чадварын уралдаанд 2 байр, 2011-2012 оны хичээлийн жилийн ур чадварын аварга багшаар шалгарч байсан. Шавь нараас улсын чанартай уралдаан тэмцээнд 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн. Аймгийн чанартай уралдаан тэмцээнд удаа дараа эхний байруудыг эзэлж байсан амжилттай.
Шагнал: БСГ-ын ‘’ Арга зүйч’’ цол тэмдэг, Залуучуудын холбооны’’ Алтан од’’ медаль, МУЗН-ийн ’’Шилдэг залуу’’ алтан медаль, Боловсролын 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.
БААТАРХҮҮГИЙН ЭНХТУЯА
1979 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Хувцасны дизайнер загвар зохион бүтээх мэргэжилтэй. 2005-2012 он хүртэл 7 дугаар сургуульд технологийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байна. 2009 онд Сургуулийн залуу аварга багшаар шалгарсан. 2010 онд Залуучуудын холбооны соёрхол, 2012 онд БСГ-ын ‘’Арга зүйч’’ цол тэмдгээр шагнагдсан.