Ангилал: Хүмүүс
ТӨМӨР-ОЧИРЫН МӨНХЖАРГАЛ
1947 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. 1966 онд 10-н жилийн 6-р сургууль, 1970 онд УБДС-ийн Биеийн тамирын багшийн ангийг төгссөн. 1970-1976 онд нийслэлийн 28, 40-р сургуульд, 1976-1981 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд, 1981-1991 онд Эрдэнэт хотын 10-н жилийн 3,4-р сургуульд, 1991-2006 онд Техник технологийн төрөлжсөн сургалттай 10-н жилийн 7-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тус сургууль дээр чийрэгжүүлэлтийн болон эмчилгээний биеийн тамир, согог засал, хэл заслын кабинетэд хөгжлийн бэрх...