ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
ТӨМӨР-ОЧИРЫН МӨНХЖАРГАЛ

Ангилал: Хүмүүс

ТӨМӨР-ОЧИРЫН МӨНХЖАРГАЛ

ТӨМӨР-ОЧИРЫН МӨНХЖАРГАЛ

1947 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. 1966 онд 10-н жилийн 6-р сургууль, 1970 онд УБДС-ийн Биеийн тамирын багшийн ангийг төгссөн. 1970-1976 онд нийслэлийн 28, 40-р сургуульд, 1976-1981 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд, 1981-1991 онд Эрдэнэт хотын 10-н жилийн 3,4-р сургуульд, 1991-2006 онд Техник технологийн төрөлжсөн сургалттай 10-н жилийн 7-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тус сургууль дээр чийрэгжүүлэлтийн болон эмчилгээний биеийн тамир, согог засал, хэл заслын кабинетэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг засан сайжруулж, сургалтын үйл ажиллагаа амжилттай явуулж байлаа. МУЗН-ийн гамшгаас сэргийлэн хамгаалах зөвлөлийн гишүүнээр 2006 оноос ажиллаж байна.

Гавъяа шагнал: 1985 онд Арга зүйч, 1991 онд Ахлах багш, Цагаан лавай, 1994 онд Багшийн алдар цол тэмдгүүд, 1996 онд БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, 2002 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, МУЗН-ийн ”Тэргүүний идэвхтэн”, “Нигүүсэл” медалиудаар тус тус шагнагдаж байв.

Comments


Бичлэг: 59 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax