Ангилал: Мэдээлэл
Тус онд сурлагаар хоцрогдох явдлыг арилгаж, энэ хичээлийн жилд сурлагын амжилт, чанарыг хот болон улсын дундажид хүргэх гэсэн зорилготой тавин ажилласан ба 3 төрлийн дугуйланг хичээллүүлжээ. Техник сэтгэлгээтэй, түүндээ дур сонирхолтой Эрдэнэт хотын сургуулиудын 4-7-р ангийн сурагчдыг хамруулж, Усанзагварын дугуйлангийн багшаар Өлзийбат 52 сурагчидтай, Авто загварын дугуйлангийн багшаар П.Лхагвасүрэн 20 сурагчидтай, Пуужин загварын дугуйлангийн багшаар Д.Дугара 24 сурагчидтай ажиллаж байжээ. Нийт 96 сурагчид хичээллэв. Тус станц нь Сансарын нисэгчдийн өдөр 4-р сарын 12-нд пуужин загварчдын хотын аварга шалгаруулах тэмцээнийг пионер сурагчдын дунд зохион явуулж, Жаргалант, Хялганат хорооноос ирж оролцсон тамирчдыг байр, хоолоор хангадаг байлаа.
Өсвөрийн техникчдийн улсын аварга шалгаруулах техник спортын 8-р тэмцээнд нисэх загварын төрлөөр 10 жилийн 1-р дунд сургуулийн сурагч Д.Гантөмөр, Д.Гантулга нар амжилттай оролцсон.
