ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1988-1989 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Энэ хичээлийн жилээс ЗТС-д суралцахыг хүссэн хүмүүсийг нас, боловсрол харгалзахгүй бүгдэд хүртээмжтэйгээр сурагчдыг элсүүлж эхэлжээ. Үүнд: Эрдэнэт хотын хэмжээний сургуулиудын бага бүлгийн сурагчдаас гадна ГОК-д үйлчлэгч, засварчин ажилтай хүмүүс олноороо дугуйланг сонирхож хичээллэж байжээ. Тухайн хичээлийн жилд нисэх загварын багшаар С.Нарангэрэл 19 сурагчидтай, авто загварын багшаар П.Лхагвасүрэн 11 сурагчидтай, Радист мэргэжлийн багшаар Б.Батбаатар 17 сурагчидтай, Усан загварын багшаар Ц.Гансүх 1а-12, 1б-13, 2а-12 сурагчидтай ажиллаж байв. Нийт 4 төрлийн дугуйланд 6 бүлгийн 84 сурагчид хичээллэв. Багш нар хичээл сургалтандаа “Юнный техник”, “Модениет конетруктар” гэсэн орос сонин, сэтгүүлийг өргөнөөр ашиглаж байлаа. Холбооны газар, Хивсний комбинат, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын албан газруудад үйлчлэх дэлгүүр, 119-р цэргийн анги, Материал Хангамжийн удирдах газар, Эмийн сангийн удирдах газар, Уулийн баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж сургалтанд ашиглагдах материаллаг баазаа бүрдүүлдэг байв. Сансарын нисэгчдийн өдөр 4-р сарын 12-нд жил бүр уламжлал болгон зохиогддог пуужин загварчдын хотын аварга шалгаруулах тэмцээнийг туузат, шүхэрт, ракетилан гэсэн гурван төрлөөр пионер сурагчдын дунд зохион станцын зүгээс диплом, дурсгалын зүйлээр шагнаж байжээ.

Comments


Бичлэг: 80 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax