ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1990-1991 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Хотын Ардын Хурлын Гүйцтэгэх Захиргааны 1990 оны 10-р сарын 31-ний өдрөөс “Санаачлага” хоршоонд тус станцын байрыг олгож, Дэнжийн 6-р сургуулийн 3-р давхарт байрлуулах шийдвэр гарч, 1991 оны 1-р сараас Дэнжийн хорооллын МУИС-ийн баруун жигүүрийн 3-р давхарт байрлах болжээ. ЗТС-ийн эрхлэгчээр Б.Батбаатар, багшаар Ц.Өлзийбаатар /Радио саорт, Уран гартан/, Ц.Гансүх /Пуужин, усан загвар/, Э.Тунгалаг /Байгалчин, цэцэгчин/, Д.Гантулга /Нисэх загвар/ нар ажиллаж байв. Пуужин, усан загвар багш Ц.Гансүх 2 бүлэгт 26 сурагч, Радио саорт багш Ц.Өлзийбаатар 4 бүлэгт 32 сурагч, Уран гартан 1 бүлэгт 40 сурагч, Авто загвар /Монгол тоглоом/ 2 бүлэгт 29 суурагч нийт 127 сурагчид суралцаж байлаа. Тус станц багш сурагчдын хүчээр Оньсон тоглоом, Хөлөгт тоглоом, Хөдөлгөөнт тоглоом, Монгол ардын тоглоомуудыг үйлдвэрлэн борлуулалт хийн, олсон орлогоо сургалтын орчин нөхцөл сайжруулахад зориулж байв. Хотын өсвөрийн техникчдийн тэмцээнд түрүүлсэн сурагч Б.Батмөнх, М.Мөнхжаргал, А.Хашбал, Д.Дугарсүрэн, Ө.Ган-Эрдэнэ нарыг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.

Comments


Бичлэг: 78 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax