ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1991-1992 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Залуу техникчдийн станц нь Шинжлэх Ухаан Боловсролын Яамны Сайдын 1991 оны 7-р сарын 16-ны өдрийн 280 дугаар тушаалаар “Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль” нэртэйгээр одоогийн МУИС-ийн Орхон сургуулийн өргөтгөлд байгуулагдаж сурагчдад техник, электроникийн нарийн мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 7-р ангийн 2 бүлэг, 8-р ангийн 2 бүлэг нийт 78 сурагчидтай, мэргэжлийн хими, авто засвар, мужаан, цахилгаан зэрэг 4 анги, нисэх, усан загвар гэсэн 2 дугуйлан хичээллэж байлаа. Энэ хичээлийн жилд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, багшнарын мэдлэг боловсролыг, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилтын тавьж ажилласан.

Тус сургууль дээр 1992 онд техник сэтгэлгээний холбоо байгуулагдан сурагч Д.Эрдэнэбат, Одонтунгалаг, Нарангэрэл, Болор-эрдэнэ, Намдагмолом нар идэвхи, санаачлагатай ажиллаж байв.

Тухайн хичээлийн жилд монгол хэл, уран зохиолын багш Ю.Загдаа, математикийн багш Пүрэвжав, орос хэлний багш Оюунцэцэг, Энхтуяа, биеийн тамирын багш Цэрэнбат, физикийн багш Батбаатар нарыг цагийн багшаар ажиллуулав.

Боловсролын байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажилласан химийн багш Гомбын Тунгалаг “Ахлах багш” цол тэмдгээр, мужааны багш Онгойн Цэрэндорж VIII “Таван жилийн гавшгайч” цол тэмдгээр тус тус шагнуулав.

Тус сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1992 оны 3-р сард Эрдэнэт хотын хүүхэд, сурагчдын дунд техникийн тос, яс цуглуулах хөдөлгөөн зарлаж, уралдаанд идэвхитэй ороцлсон сурагчдад Олон Улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнаж, цугарсан материалаах саван, лаа үйлдвэрлэж, сурагчиддаа дадлага олгох зорилгоор гар хивс нэхэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэж байлаа. 1992 оны 2-р сараас эхлэн 1-р хорооллын дунд хойт хэсэгт орших хуучин орос цэцэрлэгийн байранд нүүж оржээ.

Comments


Бичлэг: 77 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax