Ангилал: Хүмүүс
ДАШДАВААГИЙН ХОРОЛСҮРЭН
1960 онд Булган аймгийн Орхон сумын Халиун гэдэг газар төрсөн. 1978 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982 онд МУИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгссөн. 1982 онд Орхон смын 8 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр, 1994 оноос Эрдэнэт хотын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд хичээлийн эрхлэгч, багшаар, 1998 оноос 1-р 10 жилийн сургуульд хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байсан.
Гавъяа шагнал: Багшийн алдар, Боловсролын байгууллагын 80, 90 жилийн ойн медаль, Багшийн гавъяа медаль, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байв.
