ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1994-1995 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Тус хичээлийн жилд 427 сурагчидтай, ерөнхий эрдмийн 7, мэргэжлийн 13 багштай, Боловсролын хүрээлэнгийн хурлаар батлагдаж зөвшөөрөгдсөн хичээлийн хөтөлбөрийг үндэслэн 9, 10-р ангийн болон 4-8-р ангийн сурагчдад техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх, ажил мэргэжлийн чиг баримжааг олгон, шинэ бүтээл оновчтой санал гарган амьдрах ухаанд сургахаар сургалтанаа зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байв. Энэ онд дараах зорилтыг тавьж ажиллав.

1.     Орхон аймгийн эмзэг давхаргад байгаа ард иргэдийн хүүхдэд боловсрол олгох

2.     Ажил мэргэжлийн баримжаа олгох, амьдрах ухаанд сургах, суралцсан мэргэжлээрээ ямарч нөхцөлд ажиллаж чаддаг болгох

3.     Өсвөрийн техникчид, төрөл бүрийн мэргэжлийн загвар зохион бүтээгчдийг бэлтгэн гаргах, энэ чиглэлээр дээд байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу сургалт явуулах,

4.     Өсвөрийн зохион бүтээгчдийн улсын уралдаанд баг тамирчдыг бэлтгэн оролцуулах улмаар улсын ШБОС-ийн үзэсгэлэнд шилдэг бүтээлүүдээ тавьж шалгаруулах

5.      Өөрийн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэн оёдол, хүүхдийн тоглоомын жижиг үйлдвэрлэл явуулж өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, ажлын байр гаргаж ажиллах

6.      2 жил суралцаад 10 жилийн атестаттай, мэргэжлийн мэдлэг зэрэгтэй ажилчин бэлтгэх, цаашид шаталсан сургалт /лицей/-тай сургууль болгох

Сургалтын бүтэц:

1.     Техник спортын талаар

1. Авто загвар зохион бүтээх

2. Нисэх загвар зохион бүтээж, засварлах

3. Усан загвар зохион бүтээх

4. Радио холбооны загвар зохион бүтээлгэх 4 дугуйлангууд

2.     Зохион бүтээх мэргэжил олгох сургалтын талаар

1. Хувцас загвар зохион бүтээх анги багш Цэцэндэлгэр

2. Авто машины засварчны анги багш Цэрэндорж

3. Мужаан сийлбэр зохион бүтээх анги Г.Лхагвасүрэн

4. Дархан токарьчны анги багш Бат-Очир

5. Дизайн техникийн шугам зургийн анги багш Чулуунтогтох

6. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг засварлах цахилгаан гагнуурын анги

7. Тогооч нарийн боовчны ангиудад 9-р ангийн 260, 10-р ангийн 127 ерөнхий боловсрол болон мэргэжил эзэмшихээр суралцаж, оройн 9, 10-р ангид 40 хүүхэд суралцаж байв.

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Шелүнь гол аймгийн 116-р сургуулийн сургалтын төвтэй оёдол, мужааны чиглэлээр хамтран ажиллаж, дэд захирал Ж.Тольхүү харилцан туршлага судлаж байв.

Монголын хүүхдийн байгууллагын 70 жилийн ойг угтаж  сургуулийн сурагчдын дунд спортын өдөрлөг зохион байгуулав. Үүнд: гүйлтийн төрлөөр 1-р байр 9ё анги, 2-р байр 9а анги, 3-р байр 9г анги, уулын оргил булаацалдах төрөлд /эрэгтэй/ 1-р байр 10д, 2-р байр 9а, 3-р байр 9б, /эмэгтэй/ 1-р байр 9г, 2-р байр 9е, 3-р байр 9в, Олс таталтын төрөлд /эрэгтэй/ 1-р байр 9г, 2-р байр 9ё, 3-р байр 9а, /эмэгтэй/ 1-р байр 10д, 2-р байр 9б, 3-р байр 9е, Цанын төрөлд /эрэгтэй/ 1-р байр 10д ангийн сурагч Гантулга, 2-р байр 9а ангийн сурагч Ариунболд, 3-р байр 9б ангийн сурагч Бат-эрдэнэ, /эмэгтэй/ 1-р байр 9г ангийн сурагч Баярмаа, 2-р байр 9г ангийн сурагч Лхагва, 3-р байр 9в ангийн сурагч Даваажав, Харц шоу хөтөлбөрт 10д ангийн сурагч Болор-Эрдэнэ, Болорчулуун нар тус тус байр эзэлж шагнуулав. Сүлд модны наадмыг концерт бэлтгэх зорилгоор зохион явуулсан урлагын үзлэгт 1-р байр 9в ангийн хамт олон, 2-р байр 9д ангийн хамтолон, 3-р байр 9г ангийн хамт олон шалгарав. Зах зээлийн нөхцөлд улс оронд нэн шаардлагатай байгаа инженер зохион бүтээгчдийн залгамж халаа болсон авъяаслаг хүүхэд багачуудыг тодруулж, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэх, зохион бүтээгч багш сурагчдын оюуны бүтээлийг баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор Өсвөрийн зохион бүтээгчдийн Улсын аварга шалгаруулах “ӨЗБ-95” тэмцээнийг Орхон аймагт зохион явуулах болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулиас багш Э.Төгөлдөр ирж нисэх, усан, авто загварын чиглэлээр заавар зөвөлгөө өгч, тус сургуулийн баг тамирчид 2-р байр эзэлж байлаа.

Comments


Бичлэг: 74 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax