ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1995-1996 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

1995-1996 оны хичээлийн жилд 10-р ангийн 253, 9-р ангийн  184 хүүүхэд ерөнхий боловсрол болон мэргэжил эзэмшихээр суралцаж, оройн 10-р ангид 39 хүн нийт 476 сурагч, 23 багш, 4 ажилчидтайгаар сургалтаа явуулсан ба дараах зорилгыг тавьж ажиллажээ.

9а ангийн багш Ц.Дамдинсүрэн, 9б ангийн багш С.Оюунгэрэл, 10а ангийн багш О.Цэрэндорж /Я.Чимэдлхам/, 10б ангийн багш О.Долгорсүрэн, 10в ангийн багш Д.Хоролсүрэн, 10г ангийн багш С.Цэцэндэлгэр, 10д ангийн багш Д.Одончимэг, 10е ангийн багш Ц.Жаргалсайхан, оройн 10а ангийн багш Л.Эрдэнэтуул, 10б ангийн багш Я.Гэрэл-Од, 10 бүлэгт анги удирдан ажиллав.  Тус хичээлийн жилээс эхлэн мэргэжил сургалттай өдрийн ангид үздэг сургалтын хөтөлбөрийн дагуу хөдөлмөрчдийн дунд мэргэжил олгох бичээч ажилтай Д.Саранцэцэгээр бичээчийн дамжааг дааж хичээллүүлэв.

Тус аймагт 8,10-р анги төгсөөд ажил, сургуульгүй байгаа хүүхдүүдэд мэргэжил олгохАжил, сургуульгүй хүүхдүүдийг хэрэг зөрчилд оруулахгүй байлгах, аливаа сөрөг үйлдлээс урьдчилан сэргийлж, хамгаалахШБОС гаргах, амьдрах арга ухаанд сургах, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, сонгосон мэргэжлээрээ амьдрах чадавхитай болгохУлсынхаа хөгжилд тус дэмжлэг болгохын тулд зохион бүтээх авъяасыг хөгжүүлэх бүрэн бололцоогоор хангах

Сургууль дээр сурагчдыг хөгжүүлэх зорилгоор спорт хорооны дасгалжуулагч Д.Дэлгэрбаярыг бөхийн секцийн багшаар ажиллуулав. Урлагын үзлэгээр 1-р байр 10в ангийн хамт олон, 2-р байр 10б ангийн хамт олон тус тус эзэлж байжээ.

Сургуулийн гал тогоо байгууллагын ажиллагсдад өдөрт 1 удаа 50%-ийн, жижүүр багшид 100%-ийн хөнгөлөлттэйгээр хоол цайгаар үйлчилж байв. Монголын багш нарын баярыг тохиолдуулан “Бүтээлч багш”-аар Г.Лхагвасүрэн, Д.Гантулга, “Тэргүүний заах аргач багш”-аар Б.Батбаатар, Я.Чимэдлхам, Л.Долгорсүрэн, “тэргүүний анги удирдсан багш”-аар Д.Хоролсүрэн, С.Цэцэндэлгэр, Д.Одончимэг, “Сэдвийн иж бүрэн боловсруулалт” Я.Чимэдлхам, Я.Гэрэлт-Од, Л.Долгорсүрэн нар шалгарав. Авто засварчны ангийн сурагчдыг УБҮ-ын авто засварын цехэд дадлага хйилгэдэг. Өсвөрийн зохион бүтээгчдийн 1996 оны ААШТ-д Техникийн бүтээлээр II сургуулийн сурагч Д.Чинзориг, Урлалын бүтээлээр ӨЗБС-ийн сурагч Мөнхболор, Технологиор IV сургуулийн сурагч Амгаланбаатар, Нисэх загварын төрлөөр ӨЗБС-ийн сурагч Батбилэг, V сургуулийн сурагч Дашдаваа, Усан загварын төрлөөр ӨЗБС-ийн сурагч Эрдэнэбат, IV сургуулийн сурагч Эрдэнэбулган, Авто загварын төрлөөр ӨЗБС-ийн сурагч Ангараг, Баяраа нар шалгарч сурагчдын багш Д.Гантулга, С.Цэцэндэлгэр, Ц.Дамдинсүрэн нар дасгалжуулан УАШТ-баг тамирчдаа бэлтгэн оролцож 2-р байр эзлэн хошой мөнгөн медаль хүртэж байжээ.

Comments


Бичлэг: 70 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax