ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
САНЖСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ

Ангилал: Хүмүүс

САНЖСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ

САНЖСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ 

1994 оны намар Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн математикийн багшаар ажиллахаар орж билээ. Намайг анх ирэхэд Цэрэндорж гэж сайхан зантай буурал толгтойтой багш уулзаж анхны минь ажлын гарааг эхлүүлж байлаа. Энэ сургуульд математикийн багш Жүгдэр, Пүрэвжав гэсэн туршлагатай ахмад багш нартай хамт ажиллаж байсан. Манай сургууль оройн ангитай, түүнд бас хичээл заана. Тэр үед мэргэжлийн сургалттай 9-10-р ангид элсэлт авдаг байв. Тус сургуульд 1994-1995 онд математикийн багш, 1996-1997 онд хичээлийн эрхлэгчийн ажлыг хийж, мэргэжилдээ чадвартай хамт олон дунд ажиллаж байсан.  

Манай хамт олон 1995 онд техник технологийн улсын олимпиадыг  аймагтаа зохион байгуулж, багаараар 2-р байр эзэлж, мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа жил нь мөн 2-р байр эзэлж хошой мөнгөн медаль хүртэж амжилт гаргаж билээ. Энэ үе миний болон манай сургуулийн оргил үе байсан гэж санагддаг юм. Энэ сургуулийг дугуйлан байх үед анх суурийг нь тавилцсан хүн бол миний аав, физикийн багш Д.Дугар нар юм. Нисэх загвараар шавь нараа тэмцээнд оролцуулж шагнал авч байсан нь тус сургуулийн архивт байсныг хараад би их бахархаж билээ. Миний аав Э.Санжсүрэн манай сургуульд математикийн багш хийж байлаа.  Манай сургуульд шинээр томилогдон захирал Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн ирж билээ. Сургуулийн захирал маань хэн, юу хийж, юуг санаачилж сэтгэж, чармайж, хичээл зүтгэл, амжилт гаргаж байгааг урамшуулж чаддаг зохион байгуулах чадвартай хүн байж билээ. Ингээд та бүхэндээ ойн баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн: “Эрдэнэт” цогцолбор сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Санжсүрэн овогтой Оюунгэрэл


Comments


Бичлэг: 68 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax