Ангилал: Мэдээлэл
1989 онд 10-н жилийн 4-р дунд сургуульд оюун ухааны хомсдолтой хүүхдийн 2 ангийг нээн хичээллүүлсэн эхэлжээ. Улмаар Эрдэнэт хотын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцах сонирхолтой хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулж, суурь боловсрол эзэмшүүлэх зорилготойгоор 1990 оны 8-р сарын 1-ний өдөр Эрдэнэт хотын Боловсролын хэлтэсийн дарга Цэндсүрэнгийн тушаалаар Говил дахь орос сургуулийн байрыг ММС-ийн захиргаанаас хүлээн авч тусгай сургалттай 8-н жилийн 7-р сургуулийг байгуулан захирлаар Г.Буяндэлгэр, дэд захирлаар АБЯ-ны 1 жилиийн томилолтоор согог зүйч Д.Оюун нараар удирдуулан үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1990-1991 оны хичээлийн жилд /1а Д.Оюун-7, 2а Д.Батчулуун-8, 3а Ш.Бүзмаа-13, 4а Л.Сина-12, 5а Ч.Бямбажав-18, 6а Г.Сувд-1/ нийт 6 бүлгийн 82 хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай. 2 удирдах ажилтан, 8 багш, 7 ажилчинтай ажиллаж байлаа. Анхны багш, ажилчдаа дурьдвал:
Түүхийн багш Г.Сувдаа
Биеийн тамир, хөдөлмөрийн багш С.Ганхүү
Бага ангийн багш Л.Сийнаа
Бага ангийн багш А.Бямбажав
Үйлчлэх хөдөлмөрийн багш Цэрэнсүрэн
Бага ангийн багш Л.Отгон
Бага ангийн багш Ш.Бүзмаа
Бага ангийн багш Ц.Нэргүй
Нярав Ч.Дүгэрсүрэн
Үйлчлэгч Эрдэнэчимэг
Үйлчлэгч Белемхан
Манаач, мужаан Ц.Долгорсүрэн
Манаач Д.Хишигбуян
Манаач С.Бат-Очир
Манаач, цахилгаанчин, сантехникч Ж.Бэгзсүрэн
Тус сургууль нь Уртын голд хүнсний ногоо тариалдаг “Нөхөрлөл” хөдөлмөр сувиллын зуслан амралтын газартай, тэндээ хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг амрааж хөдөлмөрлүүлэн сувилдаг байв. 1991 онд захирал Г.Буяндэлгэр нь Ардын Боловсролын Хэлтэсийн даргаар тушаал дэвшсэн учир сургуулийн захирлаар Л.Отгон томилогдон ажиллав.
1991-1992 оны хичээлийн жилд 1а- Г.Лянхуа-10, 2а Д.Оюун-7, 3а Батчулуун-8, 4а Бүзмаа-13, 5а Л.Сина-11, 6а Ч.Бямбажав-18, 7а Г.Сувд-17 Нийт 7 бүлэг, 84 сурагчидтай хичээллэв.
1992-1993 оны хичээлийн жилд /1а-Н.Өлзийхишиг-7, 2а-Г.Лянхуа-8, 3а Б.Давааням-11, 4а-С.Уугантуяа-9 З.Бямбаа-8, 5а З.Бямбаа-9, 6а П.Цэгмид-12, 7а З.Бямбаа-15, 8а Г.Сувд-12/ нийт 8 бүлэг, 91 сурагчидтай хичээллэв.Тус сургууль дээр чийрэгжүүлэлтийн болон эмчилгээний биеийн тамир, согог засал, хэл заслын кабинетэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг засан сайжруулж, сургалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.
1992-04-30 өдөр тус сургууль гал түймэрт өртөн шатаж, Эрдэнэт хотын гал түймэртэй тэмцэх албаны 1992-05-13-ны өдрийн 06 тоот актаар гал түймэр, хүчдэл гэнэт ихэснээс олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй, шаардлага хангахгүй цахилгаан утсанд гал гарч 16641 төгрөгний хохирол гарсан хароиуцах эзэнгүй учраас байгууллагын хохирол гаэж үзэн хохирлыг барагдуулж байжээ. Улмаар 1993 онд 8-н жилийн тусгай 7-р сургууль нь Дэнж дэх 8-н жилийн 6-р сургуулийн байранд ирж нэгдсэнээр бие даасан сургууль бус сургууль доторх тусгай бүлэг болж өөрчлөгдсөн юм