Ангилал: Хүмүүс
Хамгийн анх 1993 онд одоогийн 4-р 10 жилийн сургууль дээр 20-иод хүүхэдтэй 2 анги нээгдэж байсан. Анги даасан багш нар нь Л.Сина, Ч.Бямбажав нар байсан. /Бямбажав хотод байгаа/ Тэр үеийн 2 ангид хэлгүй, тахир дутуу хүүхдүүд олон маш хүнд хүүхдүүд байсан. Улаанбаатараас Д.Оюун гэж багш ирж, 3 багш ажиллаж байгаад 1990 онд Говилын орос сургууль руу манай сургууль шилжиж очиж байлаа.
Тэр үед Буяндэлгэр захирлаар, Балдорж зөвлөхөөр ажиллаж байсан./Балдорж хотод байгаа/
Тэр үед ажиллаж байсан багш нарыг дурдвал:
Отгон, Бямбаа, Сина, Бямбажав, Цэгмид, Лянхуа, Өлзийхишиг, Лхагвасүрэн, гэр ахуйн багш Сувдаа, Оюун /дохионы багш /Цэрэнсүрэн, Чингис, / хөдөлмөр / Уугантуяа гэсэн багш нар байсан. Урьд нь биеийн тамирын багш Бүзмаа гэж байсан. Түүний орон тоо дээр би ажиллаж байлаа. Оюун багш жинхэнэ согогтой хүүхдүүдтэй ажилладаг, ЗХУ-д сургууль төгссөн, согог зүйч мундаг чадвартай мэргэжилтэн байлаа.
1991 онд Буяндэлгэр багш “Боловсролын хэлтэс”-ийн даргаар дэвшсэн учир сургуулийн захирлаар Л.Отгон томилогдсон. Тэр үед манай сургууль хөдөлмөр зуслантай байсан.”Уртын зуслан” гэж нэртэй. Төмс хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг байлаа.Тусгайгийн хүүхдүүдийн хоол хүнснийг багш ажилчид өөрсдөө бэлтгэдэг байлаа. Мөн тусгай сургууль маань “Чийрэгжилтийн өрөө”-тэй байлаа. Тус сургуулийн сурагчид нь мэргэжлийн чиг баримжаа олж амьдрал хөдөлмөрт бэлтгэгдэх тул жирэмсний амралтаа авсан үйлчлэгчийн оронд “Үйлчлэгчийн” хөдөлмөрт мэргэшүүлэх зорилгоор тухайн үед Сувд багштай 7а ангийн охидтой гэрээ хийж, цэвэрлэгээний ажил хийлгэн сар бүр 700 төгрөгөөр цалинжуулж байлаа.
1991-1993 онд Л.Отгон багш захирал байгаад 1993 оноос 6-р сургуультай нэгдсэн. Тэр үед Баттөмөр захирал биднийг хүлээж авч байлаа.
Тэр үед ажиллаж байсан ажилчдаас дурдвал:
Жолооч Даваасүрэн /тусгай сургууль өөрийн автобустай байлаа/ эмч Алтанцэцэг, жижүүр Бэгзсүрэн, ня/бо Төмөртогоо, аж ахуйн нярав Долгорсүрэн гэсэн хүмүүс ажиллаж байлаа.Эрдэнэт хотын 8-н жилийн тусгай 7-р сургуульд
ажиллаж байсан багш, ажилчид
Захиргаа, аж ахуй | |||
Д/д | Овог Нэр | Албан тушаал | Ажиллаж байсан хугацаа |
1. | Г.Буяндэлгэр | Захирал | 1990-1991 он |
2. | Ламжав Отгон | Захирал | 1991-1993 он |
3. | Дондог Оюун | Дэд захирал, согог зүйч | 1990-2003 он |
4. | М.Балдорж | Хичээлийн эрхлэгч | 1992-1993 он |
5. | Дандар Төмөртогоо | Нягтлан бодогч | 1990-1993 он |
6. | Дашцэрэн Алтанцэцэг | Сургуулийн эмч | 1991-1993 он |
7. | Ц.Уранчимэг | Эмч | 1991-1992 он |
8. | Б.Эрдэнэчимэг | Үйлчлэгч, номын санч, бичээч | 1991-1992 он |
9. | Т.Оюунгэрэл | Номын санч, бичээч | 1992 он |
10. | Сүх-Адъяа Пүрэвдорж | Жолооч | 1991-1992 он |
11. | Даваасүрэн | Жолооч | 1992-199 |
12. | Даваа Хишигбуян | Жижүүр | 1990-1991 он |
13. | Д.Лувсандорж | Жижүүр | 1990-1991 он |
14. | Д.Төмөрбаатар | Жижүүр | 1990-1991 он |
15. | Б.Мурат | Жижүүр | 1991-1992 он |
16. | Б.Сэрээтэр | Жижүүр | 1992 он |
17. | С.Данзан | Жижүүр | 1992-1993 он |
18. | Ц.Долгорсүрэн | Мужаан-нярав | 1990-1993 он |
19. | Ж.Бэгзсүрэн | Жижүүр, цахилгаанчин, сантехникч | 1990-1992 он |
20. | Х.Белимхан | Үйлчлэгч | 1990-1991 он |
21. | Б.Наранхүү | Үйлчлэгч | 1991-1992 он |
22. | Юмжирмаа | Үйлчлэгч | 1992-1993 он |
23. | Хас Лодойдамба | Үйлчлэгч | 1992-1993 он |
24. | Ш.Чимэдцэрэн | Бэлтгэгч | 1991 он |
25. | Г.Эрдэнэцэцэг | Бэлтгэгч | 1991-1992 он |
26. | Ш.Жавзмаа | Бэлтгэгч | 1992 он |
Багш нар | |||
27. | Ламжав Отгон | Үйлчлэх хөдөлмөр, Бага ангийн багш | 1990-1991 он |
28. | Г.Балдорж | Зөвлөх, согог зүйч | 1991-1994 он |
29. | Г.Цэрэнсүрэн | Үйлчлэх хөдөлмөрийн багш | 1991-1992 он |
30. | Г.Сувдаа | Түүхийн багш | 1990-1996 он |
31. | С.Ганхүү | Биеийн тамир, хөдөлмөрийн багш | 1990-1993 он |
32. | Ч.Бямбажав | Бага ангийн багш | 1990-1997 он |
33. | Л.Сина | Бага ангийн багш | 1990-1992 он |
34. | Цэвэл Нэргүй | Бага ангийн багш | 1990 он |
35. | Шоовдор Бүзмаа | Биеийн тамирын багш | 1990-1991 он |
36. | Төмөр-Очир Мөнхжаргал | Биеийн тамирын багш | 1991-2006 он |
37. | Зундуйн Бямбаа | Түүх, газарзүй, бага ангийн багш | 1991-2002 он |
38. | Пүрэв Лхагвасүрэн | Математик, бага ангийн багш | 1991-1996 он |
39. | Л.Батцагаан | Монгол хэл, уран зохиол, бага ангийн багш | 1991-1991 он |
40. | Г.Лянхуа | Бага ангийн багш | 1991-1996 он |
41. | Д.Батчулуун | Түүх, газар зүй, бага ангийн багш | 1991-1997 он |
42. | П.Цэгмид | Бага ангийн багш | 1992-1998 он |
43. | Д.Амирмэд | Бага ангийн багш | 1992-1993 он |
44. | Б.Чингис | Үйлчлэх хөдөлмөрийн багш | 1992-1993 он |
45. | Н.Өлзийхишиг | Бага ангийн багш | 1992 оноос одоог хүртэл |
46. | Сэр-Од Уугантуяа | Бага ангийн багш | 1992-1993 он |
47. | Гарамжил Цэцэгмаа | Бага ангийн багш | 1993 он |
48. | А.Хишгээ | Бага ангийн багш | 1993 он |