Ангилал: Хүмүүс
ДОНДОГИЙН ОЮУН
1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1988 онд Эрхүү хотын УБДС-ийг согог зүйч, хэл засалч мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр, Зөвлөх зэрэгтэй. Боловсролын байгууллагад нийт 31 жил үр бүтээлтэй ажилласан. 1990 онд Ардын Боловсролын Яамны томилолтоор Улаанбаатар хотоос Эрдэнэт хотын 8-н жилийн тусгай 7-р сургуульд согог зүйч багшаар ирж 2003 он хүртэл ажиллаж байв. Ажиллах хугацаандаа Оюун ухааны хомсдолтой, хэл сонсголгүй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, засан сайжруулж, улс нийгэмдээ буянтай үйлс хийхэд хувь нэмэрээ оруулж явлаа.
Гавъяа шагнал: 1999 онд Ахлах багш, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.