Ангилал: Хүмүүс
ЧИМЭДЦЭРЭНГИЙН БЯМБАЖАВ
1951 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1970 онд Ховдын БНБС төгсч Ховд аймгийн Дуут сумын сургууль, аймгийн төвийн 10-н жилийн 1-р дунд сургууль, Манхан сумын сургууль, Улаанбаатар хотын 33-р сургуулиудад бага ангийн багш, 1991- 1997 онд Эрдэнэт хотын 8-н жилийн тусгай 7-р сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багш, Улаанбаатар хотын 10-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Боловсролын байгууллагад нийт 37 жил ажилласан.
Гавъяа шагнал: Цагаан лавай, Багшийн алдар, Ахлах багш, БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.