Ангилал: Хүмүүс
ЗУНДУЙН БЯМБАА
1942 онд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Түүх, газарзүйн, пионерийн удирдагч мэргэжилтэй. 1961-1963 онд Төв аймгийн Лүн сумын сургууль, 1963-1966 онд Улаанбаатар хотын 23, 11-р сургуулиудад, 1966-1973 онд Дорнод аймгийн Халх гол сумын сургууль, Чойбалсан хотын 10-н жилийн 3-р дунд сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар ажиллаж байгаад, 1973-1977 онд УБДС-ийн Түүх газарзүйн багшийн ангид суралцсан. 1977-1978 онд Сэлэнгэ аймгийн 10-н жилийн 1-р дунд сургуульд, 1978-1991 онд Эрдэнэт хотын 10-н жилийн 1-р дунд сургуульд, 1992-1999 онд Тусгай 7-р сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багшаар, 1999-2002 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын 8-н жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байгаад Өндөр насны тэтгэвэрт гарсан.
Гавъяа шагнал: БСГ-ын Арга зүйч, Ахлах багш, Багшийн алдар цол тэмдэг, Цагаан лавай, Багш нарын холбооны 9-н эрдэнэ, Багшийн гавъяа медаль, БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.