Ангилал: Хүмүүс
ОСОРЫН ДАГМАА
Аймгийн Боловсролын хэлтсийн тушаалаар Эрдэнэт хотын 8 жилийн 6-р сургуулийг Орос цэргийн казарм ашиглан байгуулж байлаа. Томилолтоор ажиллаж буй ажиллагсдын хангамжинд зориулж Дэнжийн 3 байрнаас 1-3 өрөө байрыг олгож байв. Багш нар нь сурагчдаа өөрсдөө явж бүртгэж бүрдүүлдэг байсан ба нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд хичээллэж байсан юм. Багш О.Дагмаа нь даасан ангийн сурагчдыг крилл ба монгол бичгээр 45 хоногийн хугацаанд хос бичигтэн болгон уншуулж бичүүлж сургасан байна. Мөн багш О.Дагмаа нь Уйгаржин монгол бичгээр 1-3-р ангийн сурагчдын эзэмшвэл зохих “Цээж бичгийн эх” гарын авлага гарган багш сурагчдад хүртээл болгосон. Улсын сурган хүмүүжүүлэх уншлагад багш С.Нарангэрэлтэй хамтран “Монгол бичгээр зөв сайхан бичиж сурах арга зүй” сэдвээр оролцож 2-р байр эзэлж байлаа. Манай анги хос бичгээрээ “Аймгийн уншихын аварга” болж байсан.
Миний амжилтыг үнэлж 1990 онд Эрдэнэт хотын хөдөлмөрийн аваргаар шалгаруулж байв. Он жил өнгөрөх явцад сургууль маань олон сайхан залуу багш нараар бүл нэмэгдэж, эрдмийн аргаа нь өргөжин тэлж, олон зуун шавь нарын дуу цалгисан, амжилт бүтээлийн ундрагатай их өргөө болсон нь ахмад багш миний сэтгэлийг хөдөлгөж бахархалыг төрүүлж байдаг юм.
Гавъяа шагнал: Эрдэнэт хотын 3 удаагийн аварга, Хотын чанарын 2 удаагийн аварга, Хотын тэргүүний заах аргач багш, Эрдэнэт хотын манлай ээж, МУЗГ-ын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан, МУ-ын төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас”одонгоор шагнагдаж байсан.