ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
ЭРДЭНЭТ ХОТЫН 8-Н ЖИЛИЙН 6-Р СУРГУУЛЬ /1990-1997 он/

Ангилал: Мэдээлэл

1990 онд Эрдэнэт хотын 8-н жилийн 6-р сургууль нь Дэнж багийн нутаг дэвсгэрт 1976 онд орос цэргийн казармын зориулалтаар баригдсан /Одоогийн 12 жилийн 7-р сургуулийн хичээлийн 1-р байр/ барилгыг засварлан үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 1990-1991 онд 8-н жилийн 6-р сургуулийн захирлаар Сүхбаатар, эрхлэгчээр Одгэрэл, 1а О.Дагмаа-23, 2а О.Дагмаа-16, 3а Лхамсүрэн-26, 4а Очирбат-16, 5а Пүрэвсүрэн-23, 6а Мөнхцэцэг-20, 7а Баасансүрэн-14, 8а Өнөрсайхан-19 нийт 8 бүлгийн 157 сурагчидтай, 10 багш, 5 ажилтантай тус тус ажиллаж байсан. Анхдагч багш, ажилчдыг дурьдвал: Бага ангийн багш О.Дагмаа Бага ангийн багш Болороо Бага ангийн багш Лхамсүрэн Монгол хэл, уран зохиолын багш Баасансүрэн Математикийн багш Очирбат Түүх, газар зүйн багш Пүрэвсүрэн Орос хэлний багш Оюунцэцэг Дархан мужааны багш Л.Бат-Очир Биеийн тамирын багш Цэрэнбатаа Дуу хөгжмийн багш Алтан Нягтлан бодогч Ц.Амгалан Нярав Эрдэнэбат Үйлчлэгч У.Наранцэцэг Үйлчлэгч Янжин 1991 онд Бага ангийн багш О.Дагмаа “Арга зүйч багш” цол тэмдэгээр шагнуулав. 1991-1992 оны хичээлийн жилд 1а С.Нарангэрэл-27, 2а О.Дагмаа-23, 3а Энхжаргал-23, 4а Лхамсүрэн-26, 5а Очирбат-17, 6а Эрдэнэцэцэг-20, 7а Лхамсүрэн-17, 8а Цэрэнбат-17 нийт 8 бүлэгт 144 сурагч суралцаж байв. Тус онд мэргэжлийн багш нарын хүрэлцээг харгалзан бага, дундын гэсэн заах аргын нэгдлийг байгуулав. Бага ангийн ЗАН-ийн ахлагчаар О.Дагмаа, Дунд ангийн ЗАН-ийн ахлагчаар Ч.Пүрэвсүрэн нарыг ажиллуулав. 1992 оны 1-р улиралд “Сургууль дундын сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй нэгдсэн. Сургалт үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж тус сургуульд шилжсэн. Хотын өмгөөлөгчдийн зөвлөлтэй гэрээ байгуулж өмгөөлөгч Ж.Баярмагнайг ажиллуулж /хуулийн зөвлөх/ 1992-02 сард сургуулийн багш, ажилласад, сурагчдад зөвөлгөө өгч байлаа. 1992-1993 оны хичээлийн жилд 1а багш О.Дагмаа, 2а багш С.Нарангэрэл, 3а багш О.Дагмаа, 4а багш Ч.Энхжаргал, 5а багш Эрдэнэцэцэг, 6а багш Л.Очирбат, 7а багш Балчиндорж, 8а багш Л.Цэцэгмаа нарыг нийт 8 бүлэгт 171 сурагчидтайгаар, 1-4-р ангийн ЗАН-ийн ахлагчаар О.Дагмаа, Дунд ангийн ЗАН-ийн ахлагчаар Л.Цэцэгмаа нарыг томилон ажиллуулав. 1992 оны “Сургуулийн хөдөлмөрийн аварга”-аар бага ангийн багш О.Дагмаа, “Шавийн хайртай багш”-аар В.Отгонбаяр, “Бүтээлч багш”-аар Бугандай нар шалгарч байв.

Comments


Бичлэг: 55 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax