Ангилал: Хүмүүс
ЖАМСРАНЖАВЫН ПҮРЭВЖАВ
Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1954 онд Багшийн дээд сургуулийн математик, физикийн ангийг төгссөн. Математик, физикийн багш мэргэжилтэй. Боловсролын байгууллагад 30 жил ажиллаад тэтгэвэрт гарсан хэдий ч Ардын боловсролын хэлтэсийн томилолтоор 1990-1994 онд 6-р сургуульд математикийн багшаар ажилласан.
Гавъяа шагнал : Ардын Гэгээрлийн тэргүүний ажилтан, Алтан гадас
1993-1994 оны хичээлийн жилд ердийн сургалттай ангид Б.Нямжаргал багштай 1а, О.Дагмаа багштай 2а, С.Нарангэрэл багштай 3а, О.Дагмаа багштай 4а, Ч.Энхжаргал багштай 5а, Б.Өлзийжаргал багштай 6а, Г.Очирбат багштай 7а гэсэн 7 бүлэг, 167 сурагчидтай. 1993 онд гал түймэрт шатсан 8-н жилийн тусгай 7-р сургуультай нэгдснээр тусгай сургалттай 7 бүлэг, 75 сурагчидтай. Даасан ангийн хүмүүжил, сургалтын ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөг хүмүүжлийн ажлын хөтөлбөрийн дагуу зохиож сурагч нэг бүрийн онцлогийг харгалзан тэдний дотны зөвлөгч, туслагч, сурган хүмүүжүүлэгч байхаар багш нарт үүрэг өгч байжээ. 1-4-р ангийн ЗАН-ийн ахлагчаар О.Дагмаа, Дунд ангийн ЗАН-ийн ахлагчаар Б.Өлзийжаргал нарыг томилон ажиллуулав. Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр багш З.Бямбаа, Багшийн алдар цол тэмдэгээр Т.Мөнхжаргал, Ахлах багш цол тэмдэгээр Г.Сувдаа нар шагнуулав.
1994-1995 оны хичээлийн жилд дараах зорилтыг тавьж биелэлтэнд хяналт тавин ажиллажээ.
1. Сургалт хүмүүжлийн ажлыг үр өгөөжтэй чанартай явуулан ялангуяа багын сургалтыг тогтмолжуулж, сурагчдыг сурах арга барилд сургаж, амдрах ухаанд суралцуулах, эцэг эх багш сурагчдын холбоог бэхжүүлэх
2. Өвлийн бэлтгэл ажил сантехник, дулааны засвар үйлчилгээ болон сургуулийн орчин, анги танхимын засвар үйлчилгээг чанартай хийж материаллаг баазыг бэхжүүлэх
3. Багш, ажилчид, сурагчдын нийгмийн баталгааг хангаж ажиллах
4. Шинээр гарсан боловсролын хууль, дагалдан гарсан бусад журмыг хэрэгжүүлэх
Тус сургууль нь 1994-1995 оны хичээлийн жилд 1а О.Дагмаа, 2а Н.Нацагсүрэн, 3а О.Дагмаа, 3б Лхагвасүрэн, 4а Б.Оюунцэцэг, 4б Г.Лянхуа, 5а Отгонжаргал, 5б Өлзийбат, 7а Г.Сувд, 8а П.Цэгмид гэсэн 10 бүлэг, 168 сурагчидтай. багштай ажилтантай үйл ажиллагаа явуулсан байна. Хөдөлмөрийн ЗАН, бага ангийн ЗАН, тусгай бүлгийн ЗАН гэсэн зохион байгуулалтаар ажиллав.
МУШУБ-ын сайдын 1994 оны 75 дугаар тушаалын дагуу сургалтын төлөвлөгөөг гаргаж, цаг хугацааг нарийн товлож, үр дүнг сараар тооцож, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор улирлын эхэнд болон төгсгөлд математик, монгол хэл, уншихын хичээлүүдээр ТТШ авч хувь чанарын үзүүлэлтээр багшийн ажлын норма түвшинг тогтоож ажиллав. Багш нарын ур чадварыг үнэлэх нээлттэй хичээлийн өдөрлөгийг зохион байгуулж явуулахад багш Т.Мөнхжаргал, З.Бямбаа, О.Дагмаа нар илүү сайн орлцож эхний 3 байрыг эзэллээ. Уламжлалт ажлууд болон сургалттай холбоотой “Номын 10 хоног”, “Хэний дэвтэр гоё вэ?”, “Сүлд модоо онцоор чимье”, Байгаль хамгаалах сарын ажил, Хавар намрын спартикиад, Цагаан толгойн баяр, Бага олимпиад зэрэг ажлуудын зэрэгцээ сурагчдын дунд шатар, даам, теннис, дуу, оёдол, дархан, зураг сийлбэр зэрэг дугуйлангуудыг давхардуулсан тоогоор 80-иад сурагч хамрагдаж байлаа. Дугуйлан хичээллэсний үр дүнд сурагдын бүтээлээр 4 удаа үзэсгэлэн гаргаж борлуулсан ба телевизээр улсын хэмжээнд гаргаж сурталчилсан юм.
Тухайн хичээлийн жилд 168 сурагч 87,5% амжилттай, 28,9% сурлагын чанартай төгслөө. Сургуулийн хамран сургах тойргийн хэмжээнд завсардсан 7-8-р ангийн 8 сурагчийг эчнээ 8-р анги шинээр нээж хичээллүүлсэн. Сургууль 1 га газрын 50%-д өөрийн хэрэгцээний хүнсний ногоо, 50%-д багш ажилчдад хуваарилан өгч ногоо тарих ажлыг зохион байгуулав. Амьдралын түвшин доогуур, нэн ядуу айл өрхийн судалгааг гаргаж 20 гаруй сурагчдад тус бүр 800-1000 төгрөгний үнэ бүхий зүйлийг МУЗН-ээс олгосон. Сургуулийн тусгай бүлгийн сурагчдын КАВЗ-31-70 маркын автобусаар үйлчилдэг байлаа.
1995-1996 оны хичээлийн жилдараах зорилтыг тавьж биелэлтэнд хяналт тавин ажиллажээ.
1. Боловсролын талаар гарсан багц хуулиудыг багш, ажиллагсдаар нарийвчлан судлуулж, мэтгэлцээн, маргаан зохион байгуулах
2. Сургалтын чанарыг сайжруулж, сурлага хоцрогдолтыг арилгах
3. Хамран сургах тойргийн судалгааг нарийн гаргаж, сургууль завсардсан хүүхдүүд, насанд хүрэгчдэд суурь боловсрол эзэмшүүлэх
4. Боловсролын баримт бичгийг дүрэм журмын дагуу боловсруулж, мөрдөх
5. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэх
Тус хичээлийн жилд 240 сурагчтай ердийн сургалттай 7 бүлэг, тусгай сургалттай 6 бүлэг нийт 13 бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн ажлыг явууллаа. Эчнээ 12 сурагчтай 8-р анги хичээллүүлэв. Багш ажиллагсад, сурагчид гэсэн ангилалаар урлагийн үзлэгийг явуулж, байгууллагын аварга дуучин, хөгжимчин, бүжигчин, уран ушигч шалгарууллаа. Соёлын арга хэмжээтэй холбогдуулан номын сангийн үйл ажиллагааг сайжруулах дотоод тохижилтыг хийж, номын фондоо шинэ номоор баяжуулж сэлбэн засалт хийснээс гадна сурагчдыг номтой нөхөрлүүлэх “Номын баяр” сарын ажлыг зохион байгуулж тэргүүний уншигч, уншсан номоор бяцхан ном хийлгэх, дүрийн тоглолт хийлгэх зэрэг хүүхдийн сонирхол татсан ажлуудыг хийж байлаа. Дуу хөгжмийн хичээлийин материаллаг баазыг бэхжүүлэх үүднээс магнитофон, өсгөгч, кассет авч сургалт явуулах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ 1 цагийн хичээлийн завсарлагааг дуу дуулж өнгөрүүлж хэвшүүлж байв. Шавь төвтэй сургалт, хичээлийн интеграцчлал, хичээл сэдэв хоорондын залгамж холбоог сайжруулах талаар судалгаа, реферат бичүүлж, онол практикийн хурал семинарыг ажлын байран дээр 4 удаа зохион байгуулсан ба сурагчдын сургалтын орчинг сайжруулахаар 2 кабинет байгуулж, чийрэгжүүлэлтийн танхим байгуулав. Сургууль тохижуулах ажлаар хайс хийж 6ш улиас тарьж, орчноо зүлэгжүүлэн, цэцгийн мандал хийсэн. 20м2 газар манжин, 628 м2 талбайд төмс тарьж хамгаалалтын хайс хийсэн ба мах, ногооны зоорь барьж ашигалаж байв. 1995 оны “Тэргүүний багш”-аар Б.Оюунцэцэг, Чүлтэм нар тодорлоо. ШУБЯ-ны “Хүндэт жуух бичиг” ээр багш Т.Мөнхжаргал, Г.Лянхуа нар, Боловсрол вөтийн “Ахлах багш” цолтэмдэгээр багш П.Лхагвасүрэн, Ч.Бямбажав нар шагнуулав.
Хүн амын сургалт, чийрэгжүүлэлтийн хөтблөрийг хэрэгжүүлэх ажлыг сургуулийн биеийн тамирын багш Т.Мөнхжаргал хариуцан чийрэгжүүлэлтийн өрөөтэй боллоо.
1995 онд оюун ухааны хомсдолтой хүүхдийн 5-н анги, хэл- сонсголгүй хүүхдийн 1 анги хичээллэж нийт 85 сурагч тусгай бүлэгт хичээллэж байв. Тусгай бүлгийн багш, сурагчид нь бие даасан тусгай төсөв хөрөнгөтэй ба Аймгийн Нийгмийн Хөгжилийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Ядуурлыг бууруулах зөвлөлөөс дэмжих тусалж байдаг. Жил бүр Эрүүл мэндийн Яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдуудын тушаалаар Аймгийн засаг дарга сурган хүмүүжүүлэх комиссын дарга болж, согог зүйч болон нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илрүүлэн оношилж тус сургуулийн тусгай бүлэгт сургаж, мэдлэг боловсрол олгож байв.
1996-1997 оны хичээлийн жилд ердийн сургалттай 5 бүлэг, тусгай сургалттай 8 бүлэгт нийт 230-иад сурагч хичээллэв. Ердийн сургалттай ангиудын ЗАН-ийн ахлагчаар О.Дагмаа, Тусгай сургалттай ангиудын ЗАН-ийн ахлагчаар Д.Оюун, мэргэжлийн сургалттай ЗАН-ийн ахлагчаар Д.Бадамханд нар томилогдон ажиллав. Олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш Д.Бадамханд Гэгээрлийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр, багш Л.Бат-Очир Боловсрол төвийн “Цагаан лавай” цол тэмдэгээр шагнуулав.