Ангилал: Мэдээлэл
Бага ангийн 10 бүлэгт 243, дунд 13 бүлэгт 399, тусгайн 6 бүлэгт 74 сурагч суралцаж, 10-р ангийг 3 бүлэгт 93 сурагч ба оройн 2 бүлэгт 80 сурагч суралцаж төгссөн. Тус хичээлийн жилд сургууль дээр Агнли хэл /Б.Батчимэг/, Сүлжмэл /С.Цэцэндэлгэр/, Хатгамал /Д.Одончимэг/, Хөгжим, Найрал дуу /Ш.Нинжбадгар/ гэсэн 5 төрлийн дугуйлан, Жудо, Самбо бөх, Сагсан бөмбөгийн секцийг /С.Пүрэвсүрэн/ хичээлүүлж эхэлжээ.
Улаанбаатар хотод багш нарын улсын ур чадварын уралдааныг үзүүлэх, туршлага судлуулахаар багш Ц.Уранчимэг, Б.Мөнхцэцэг, Н.Батцэнгэл, Д.Оюун нарыг зардлыг төсвөөс гарган явуулж байлаа.
Д.Оюун “Зөвлөх багш”, багш А.Тогтох, С.Цэцэгдэлгэр нар “Тэргүүлэх”, Н.Нацагсүрэн, Д.Ичинноров нар “Заах аргач” зэрэг авлаа.
Д.Одончимэг “Ахлах багшаар шагнагдав.