Ангилал: Мэдээлэл
2004-2005 оны хичээлийн жилд 67 багш ажилчид, 1117 сурагчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байв. 10-р ангийн өдрийн 5 бүлэгт 182 сурагч, оройн 1 бүлэгт 40 сурагч суралцаж төгсөв.
Энэ хичээлийн жилд багш, ажиллагсдын бүтцийг сайжруулах, мэргэжил боловсролыг системтэйгээр дээшлүүлэхэд анхаарах, суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журмыг мөрдөж, Боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэн ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх, боловсролын шинэ стандартыг турших гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллав.
Тухайн жил багш А.Цэрэндиваа БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”,багш Б.Оюунцэцэг БСГ-ын “Багшийн алдар”, М.Хандсүрэн “Ахлах багш” цол тэмдэгээр, багш Т.Мөнхжаргал Монголын багш нарын холбооны “Есөн эрдэнэ” медалиар шагнагдав. Тухайн жилийн эцэст амжилт 87,3%, АВ-ийн эзлэх хувь 40,4%, стандарт гүйцэтгэл 71%-тай дүгнэглээ. Дэлхийн зөн ОУБ-ын тусламжтайгаар багш А.Цэрэндиваа, Д.Батаа нар дохио-хэл заслын, багш Т.Мөнхжаргал чийрэгжүүлэлтийн иж бүрэн кабинет шинээр байгуулав.
Тус сургуулийн спорт заал нь 2005 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон нь тус сургуулийн багш, суралцагчдын төдийгүй Дэнж багийн иргэдийн талархлыг хүлээсэн, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт ярилцлага зохион байгуулах чухал төв болсон юм.
Амжилт:
Сурагч З.Шаалуу, Тунгалаг, Бумбаяр, Д.Бүжидмаа нар урлагийн наадмын тусгай байр
Сурагч З.Шаалуу “Дэлхийн зөн” ОУБ-ын урлагийннаадмаас Алтан медаль
Сурагч З.Шаалуу, Тунгалаг нар Ястан үндэстний урлагийн наадмаас 3-р байр
Сурагч Н.Баярсайхан яргуй наадмаас Монгол бүжгээр мөнгөн мелаль
Багш Ц.Ариунжаргал Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээнээс хүрэл медаль
Багш А.Нэргүйбаатар Төвийн бүсийн багш нарын тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр 2-р байр
Багш С.Пүрэвсүрэн Төвийн бүсийн багш нарын тэмцээнд билляръдын төрлөөр 3-р байр
Жудо бөхийн Олон улсын тэмцээнээс 9а ангийн сурагч Баярмагнай алтан медаль, 9а ангийн сурагч Батжаргал хүрэл медаль, 8б ангийн сурагч Отгонбаяр мөнгөн медаль
Улаанбаатар хотын 365 жилийн ойн нэрэмжит жудо бөхийн тэмцээнээс 9а ангийн сурагч Баярмагнай хүрэл медаль, 10б ангийн сурагч Баатар хүрэл медаль
Эрдэнэт хотод болсон Д.Нармандахын нэрэмжит жудо бөхийн олон хотын тэмцээнд сурагч Баярмагнай алтан медаль, Отгонбаяр мөнгөн медаль, Батжаргал хүрэл медаль
Дархан хотод болсон ОУ-ын өсвөрийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнээс 9а ангийн сурагч Туваандорж хүрэл медаль, 8б ангийн сурагч Баатар хүрэл медаль, 9а ангийн сурагч Баярмагнай хүрэл медаль, 6б ангийн сурагч Отгонбаяр алтан медаль
Орхон аймгийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд 9а ангийн сурагч Туваандорж мөнгөн медаль, 8б ангийн сурагч Баатар алтан медаль, 9а ангийн сурагч Баярмагнай алтан медаль, 6б ангийн сурагч Отгонбаяр алтан медаль, 4б ангийн сурагч Зоригоо, Ууганбаатар нар мөнгөн медаль
Булган аймагт зохиогдсон жудо бөхийн олон хотын тэмцээнд сурагч Баярмагнай алтан медаль
Өөрийн сургуулийн заалны нээлтэнд зориулсан ЕБС-ийн багш нарын дундах сагсан бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнд эрэгтэй багш нарын баг 2-р байр