ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
2005-2006 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

2005-2006 оны хичээлийн жилд ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан бага, суурь, бүрэн дунд боловсролын шилжилтийн үеийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж ирлээ.

 Зорилго: Сургалтын  таатай орчинг бүрдүүлж, сургалтын шинэ агуулга арга зүйг эзэмших ЕБС-ийг  11 жилийн шинэ тогтолцоонд шилжүүлэх шинэ агуулга арга зүйг эзэмшүүлэх.

Зорилт:

1.     Багш бүртэй үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрэгг байгуулж хагас жил тутамд үр дүнг тооцон ажиллах

2.     ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх сургалтын төлөвлөгөө стандартыг хэрэгжүүлж, сургалтын чанарт ахиц гаргах.

3.     Хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх.

4.     Багш нарын мэргэжил боловсролыг тодорхой үе шаттайгаар орон нутгийн болон төвийн сургалтанд хамруулан дээшлүүлэх

5.     Багш нарын англи хэлний боловсролыг дээшлүүлэх талаар  анхаарч богино хэмжээний сургалтуудад хамруулах

6.     Сурагчдын сурч боловсрох эрхийг хүндэтгэж багшийн ёс зүйг эрхэмлэх гэсэн 6 зорилтыг дэвшүүлэн ажиллав.

Тус хичээлийн жилд Бага ангийн 13 бүлгийн 420 сурагч, дунд 13 бүлгийн 445, Тусгайн 4 бүлэг 68 сурагчтайгаар хичээллэснээс 10-р ангийн өдрийн 3 бүлэг 100, оройн 1 бүлэгт 60 сурагч суралцаж төгсөв. Тухайн жилийн эцэст амжилт 89,3%, чанар 60,4%, гүйцэтгэл 87% байсан нь өмнөх онтой харьцуулахад 1,6 дахин ахисан байна. Хөндлөнгийн шалгалтыг нээлттэй зарлан сурагчидад бэлтгэх хугацаа өгч байснаас сургалтын ахиц гарахад ихээхэн түлхэц өгөв.

Улирал бүр 1-10-р ангийн сурагчидтай сурлагын гэрээ байгуулж хангалтгүй суралцсан сурагчдын эцэг эхчүүдтэй уулзан харилцан ярилцаж, үүрэг амлалт авхуулж байлаа.

АНУ-ын явган цэргийн флотын тусламжтайгаар 186-р ангийн ахлагч нартай хамтран орос хэлний багш Н.Амарсайхан багшийн ангид 15 ширхэг сандал ширээний ком гэрэлтүүлэг хийсэн мөн гадна талбайд хөл бөмбөгийн талбайн тохижилт, гүйлтийн зам хийсэн нь сургалтын таатай орчинг бүрдүлэхэд чухал зүйл боллоо.

Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд анхаарч орон нутгийн сургалтанд дунд ахлах ангийн 27 багш, бага ангийн 16 багш, БСШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн сургалтанд 4 багш хамрагдлаа.       

Амжилт:

 Аймгийн сургуулиудын удирдлагын дунд “Киррикюлим хийх аргачлал” үзэсгэлэн гаргаж сурталчилсан нь амжилттай болсон ба уг үзэсгэлэнгийн үеээр зарласан Аймгийн багш нарын дунд зохиогдсон “Шилдэг киррикюлим хийх” уралдаанд химийн багш Ц.Уранчимэг 1-р байр эзлэв.

Орхон аймгийн БУГС-тай 14-р сургуулийн нэрэмжит “Бүтээлч багш нарын үзэсгэлэн”-д сургуулиараа 3-р байр эзлэв.

 “Гурван Эрдэнэ” багшийн сургууль, Эрдмийн сан сургуулиудын нэрэмжит төвийн бүсийн олимпиадад монгол хэлний багш Д.Сосорбарам 2-р байр, мөнгөн медаль, монгол хэл уран зохиолын багш Ц.Отгондаваагийн бэлтгэсэн сурагч М.Мөнхтуяа 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.

2005 оны аймгийн багш нарын ур чадварын уралдаанд технологийн багш Ө.Ганзориг 3-р байр эзлэв.

Түүх газар зүйн багш Б.Гэрэлээгийн бэлтгэсэн сурагч С.Зулцэцэг газарзүйн олимпиадад 1-р байр, сурагч Б.Батцоож 4-р байр эзлэв.

Сургалтын менежер Б.Батчимэг бага ангийн багш нарын монгол бичгийн олимпиадад оролцож 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртэв.

5в ангийн сурагч Бат-Үүл “Цодгор хүү” шатрын тэмцээнд амжилттай оролцож тусгай байр эзлэв.

Дуу бичлэгийн ХАС студээс зохиосон “Одод хаана байна” урлагийн их наадамд хип, хоп дууны төрөлд 10б ангийн сурагч Батсайхан, 10в ангийн сурагч Эрдэнэхүү нар алтан медаль, 10-3 ангийн сурагч Мягмарсүрэн, 10г ангийн сурагч Бямбацэрэн нар хүрэл хүртсэн амжилттай оролцсон.

ХХТ, НМТ телевизтай хамарсан тэмцээнд 4а ангийн сурагч Чимэдцэрэн 1-р байр эзлэв.

Биеийн тамирын багш С.Пүрэвсүрэнгийн бэлдсэн сурагчид ААШ явган аялалын тэмцээнээс хүрэл медаль

Биеийн тамирын багш А.Нэргүйбаатарын бэлтгэсэн сурагчид “Наймтын сорил тэмцээнд 5-р байр

Багш Ц.Ариунжаргалын бэлтгэсэн сурагчид хөнгөн атлетикийн өсвөр үеийн 4-н төрөлтийн тэмцээнд багаараа 4-р байр

10а ангийн сурагч Ц.Баярмагнай өсвөрийн залуучуудын УАШ самбо бөхийн тэмцээнээс алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, ДАШТ-нд оролцох эрх авсан.

10-3 ангийн сурагч Отгонбаяр, 10а ангийн сурагч Болорчулуун нар МУГ тамирчин Нармандахын нэрэмжит жудо бөхийн тэмцээнээс хүрэл медаль

Багш Ц.Ариунжаргал хөнгөн атлетикийн УАШ тэмцээнээс мөнгөн медаль, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгийн шилжин явах цомын тэмцээнээс алтан медаль, Өдрийн сонины нэрэмжит “Пүүжээ ах-2005” тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлэв.

Comments


Бичлэг: 39 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax