Ангилал: Мэдээлэл
2006-2007 оны хичээлийн жил нь МУ-ын ерөнхий боловсролын 11-н жилийн тогтолцоонд бүрэн шилжиж байгаа анхны жил байлаа.
Энэ хичээлийн жилд 47 багш, ердийн сургалттай 1086 сурагч, хөжглийн бэрхшээлтэй 51 сурагчидтайгаар ажилссанаас 11-р ангийн өдрийн 3 бүлэгт 115, оройн 1 бүлэгт 40 сурагч суралцаж төгсөв. Хүмүүнлэгийн ухааны ЗАН, Байглийн ухааны ЗАН, нийгмийн ухааны ЗАН, Бага ангийн ЗАН гэсэн 4 заах аргын нэгдэлтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулав. Сургууль төгсөгчдийн 80,3% нь улсын чанартай их дээд сургуульд элсэн орсон. Хамран сургах тойргийн судалгааг гаргаж 22 хүүхдийн албан бус сургалтанд хамруулав. Нийт багш нарын 23,4% нь Тэргүүлэх, 36,1% нь заах аргач зэрэгтэй ажиллав.
1. 11 жилийн сургалтын төлөвлөгөө, стандартыг бүрэн хэрэгжүүлэх
2. Бага, дунд боловсролын сургалтын чанарыг ахиулах
3. Бага, дунд ангийн багш нарыг чадваржуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх
4. Сургалтын орчинг сайжруулах
5. Үдийн цай хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллав.
“Боловсролын шинэчлэлд иргэний оролцоо” сэдэвт аяны хүрээнд аймгийн хэмжээнд зохиогдсон үзэсгэлнд 11 жилийн сургалтын төлөвлөгөө, стандартыг бүрэн судалжбагш нар хичээл тус бүрээр сургалтын хөтөлбөр боловсруулан хийсэн нь сургууль төдийгүй аймгийн хэмжээнд туршлага болохоор ажил байлаа.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг багш бүрээр судлуулан, сурагчдын мэдлэг чадвар, төлөвшилийг үнэлж дүгнэх бүлэг сэдвийн графикийг анги, хичээл бүрээр хийн түүний дагуу сурагчдыг шалгаж, шалгалтын мөрөөр үр дүнг тооцож байв.
Аймгийн мэргэжлийн багш нарын ур чадварын уралдаанд биеийн тамирын багш А.Нэргүйбаатар 2-р байр, физикийн багш Т.Туяа 4-р байр эзэллээ.
Сурах таатай орчинг бүрдүүлэхээр багш бүр идэвхи санаачлага гарган ажиллалаа. Чийрэгжүүлэлтийн, орос хэлний, хэл засал, дохионы, монгол хэлний 2, математикийн гэсэн 6 кабинетийг тохижуулан материаллаг баазыг бэхжүүлж шалгалтанд тэнцэв.
2007-03-19-ний өдөр тус сургуулийн хичээлийн 2-р байр ашиглалтанд орж нээлттэй хийв.
Зураг
3а ангийн сурагч Б.Саруул нээлтийн үйл ажиллагааны үеэр сургуулийн хамт олныг төлөөлж үг хэлэв.
Амжилт:
Аймгийн ЕБС-дын дунд зохион явагдсан “Тэмүүжин Чингис хааныг хэн сайн мэдэх вэ?” уралдаанд 3-р байр, “Шилдгийн шилдэг зохион байгуулагч” цомоор шагнуулав.
Аймгийн Тэргүүний уншигч “Д.Нацагдорж тэмдэгтэн” шалгаруулах уралдаанд 3а ангийн сурагч Б.Саруул, 5а ангийн сурагч Б.Чимэдцэрэн нар шалгарлаа.