Ангилал: Мэдээлэл
Тус сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилд тэргүүлэх зэрэгтэй-14, заах аргач-36, магистр -14 багш, АБТА-4, Жуух бичиг 8, багшийн алдар 12, ахлах багш 8, арга зүйч 12 ажиллаж байна.
Тус сургууль нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт оршдог, бөгөөд энэ хичээлийн жилд 93 багш, ажилчид, 1200 гаруй суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажиллагаа явуулж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 95 орчим сурагч 6 бүлэгт суралцдаг.
2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн Захиргаа аж ахуй, Нийгмийн ухааны тэнхим, Байгалийн ухааны тэнхим, хүмүүнлэгийн ухааны тэнхим, Бага ангийн 1, 2 гэсэн 6-н хэсэгтэй.
Захиргаа аж ахуйн хэсэгт: 33 ажилтан ажилчид ажил үйлчилгээг явуулж байна Тус хамт олон нь сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг жигд тогтвортой явуулах таатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг хүлээн ажиллаж байна.
Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн хэсэгт: нийт 36-н багш сурган хүмүүжүүлэгч нар ажиллаж, ирээдүйдээ итгэлтэй шинэ үеийн шилдэг сурагчдыг бэлтгэхээр чармайн ажиллаж байна.
Бага ангийн хэсэгт: Нийт 23 багш нар үүнээс ТХБ-ын багш-5 ХБ-тэй сурагчдад амьдрах чиг баримжаа олгохоор, Бага ангийн багш-18 сурагчдын бага боловсролыг эзэмшүүлж ирсээр өнөөг хүрлээ.
Тус сургуулийн эрхэм зорилго нь Ардчилсан нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн идэвхитэй сонголтот иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, суралцагсдыг ажил мэргэжил эзэмшихэд нь бэлтгэх, түүнд шаардагдах зохих мэдлэг, дадлага, хандлага, соёл эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын таатай орчин бүрдүүлж үйлчлэхэд оршино