ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
2009-2010 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

2009-2010 оны хичээлийн жилд 1-11-р ангийн 36 бүлэгт 1160 сурагч, 5 удирдах ажилтан, 55 багш, 34 ажилтан нийт 89 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж  ирлээ. Тус хичээлийн жилд багш нарын хамт олныг БУ, НУ, Багын гэсэн 3 тэнхимтэйгээр зохион байгуулж жил, улирал, сараар ажлаа төлөвлөн гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллав.

            Энэ хичээлийн жилийн гол зорилго бол ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжих шилжилтийг хэрэгжүүлж,  нэгж хичээлийн  бэлтгэл, үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд манай хамт олон “ Сургуулийн шинэчлэл - Сурагчийн хөгжил,  Ээлтэй орчин - Эелдэг харилцаа ” уриан дор дараах зорилго, зорилтыг  дэвшүүлэн ажиллаж байна.

Зорилго: 12 жилийн сургалтын төлөвлөгөө, стандартыг хэрэгжүүлэн 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг ханган, боловсролын үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэн, сурах таатай орчинг бүрдүүлнэ.

Багш нарын дунд англи хэл, компьютерийн анхан ба дунд шатны сургалтыг зохион байгуулсан нь МХТ-г сургалтанд ашиглаж сурахад тодорхой дөхөм үзүүллээ. Багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр багш нарын дунд ур чадварын уралдааныг зохион байгуулж бие биений хичээлд сууж анализ дүгнэлт хийх ярилцлага зохиох, зөвлөгөө өгөх ажил явагдаж байна 

MСS Компаны тусламжтайгаар нийт 24 компьютер интернэтэд холбогдож шаардлагатай мэдээллийг багш сурагчид авч багш нар 100% е-майл хаягтай болж, LCD- проектор ашиглах чадвар дээшлэн, багш нарын 80% нь word, excel програм, 70% нь power point  програм ашиглаж илтгэл бичих, сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж хичээлд ашиглах чадвартай болсон. Хичээлийн кабинетуудыг стандартын дагуу баяжуулан тохижуулж, мэдээлэл зүй, эрүүл мэнд, эрэгтэй хөдөлмөрийн кабинетийг шинээр байгуулснаар нийтдээ 20 кабинет гэрчилгээ авч баталгаажин кабинетийн системээр хичээллэж байна.

Энэ хичээлийн жилд хүүхдийн эрх оролцооны чиглэлээр хэд хэдэн бүлэг, клуб ажилласнаас  СӨУЗ”, ”Хар чоно”, ”ХОУЗ”, ”Өсвөрийн эмч”, “Чадвар”, “Дөл”, “Дэм” бүлгүүд идэвхи санаачлагатай ажиллаж байна.

Сурагчдын авъяас сонирхлыг нээн хөгжүүлэх зорилгоор 13 төрлийн секц дугуйланд 200 гаруй сурагчид хамрагдан суралцаж байгаагаас тэдний авьяас чадварыг дээшлүүлэхээр морин хуур, бүжиг, бөхийн багш нарыг гаднаас гэрээ хийн ажиллуулж байна.

 “Тэргүүний эцэг эхийн зөвлөл” шалгаруулах уралдаанд  Надмид  багштай 8а, Эрдэнэчимэг багштай 2б ангийн эцэг эхийн зөвлөл шалгарсан нь шинэлэг ажил боллоо.

  14 хоногт нэг удаа багш ажилчдын “Эрүүл мэнд”-ийн өдрийг тусгай хөтөлбөрийн дагуу зохиож хөдөлгөөнт гимнастик болон биеийн тамирын чөлөөт тоглолт, уралдаан тэмцээн, сургалт хийн зөвлөгөө өгч байгаа  нь хамт олныг бүрдүүлэх,  эрүүлжүүлэхэд тус дэмтэй ажил болж байна.

 Энэ хичээлийнжилийн эхний хагас жилд манай хамт олны гаргасан амжилтаас дурьдвал:

Ш  Оны тэргүүний сурагчаар – . 10 а анги Б.Батмөнх

Ш  Ур чадварын аврага багшаар – Ж. Байгалмаа

Ш  Тэргүүний анги удирдсан багшаар –Б.Надмид  Л.Энхтуяа нар тус тус шалгарч шагнагдлаа.                                                

·         Аймгийн багш нарын дунд явагддаг сагсан бөмбөгийн тэмцээнд багш нарын эрэгтэй баг тамирчид амжилттай оролцож “Алтан” медаль,

·         Бие бялдрын боловсролыг дээшлүүлэх аяны хүрээнд зохиогдсон “Өвлийг үдэх” уралдаан тэмцээнд  түрүүлж шилжин явах цом

·         Аймгийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл мэнд бүх нийтийн үйлс”аяны хүрээнд зохиогдсон  “Явган аялал”-д багш, ажилчдын баг 1-р байр мөнгөн шагнал

2009 оны Баян-Өндөр сумын “Тэргүүний” сургууль

Comments


Бичлэг: 35 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax