Ангилал: Захиргаа аж ахуй
ЛУВСАНРАГЧААГИЙН ОЮУНЦЭЦЭГ
1972 онд Завхан аймгийн Тэс суманд төрсөн.1989 онд Завхан аймгийн Улиастай хотын ’Элдэв-Очир’’-ын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийн ‘’Багш бэлтгэх ’’гүнзгийрүүлсэн сургалттай анги, МУИС-ийн математикийн ангийг тус тус төгссөн. ММБА-ийн гишүүн, ’’Шатар’’-ын улсын хэмжээний сургагч багш, Шатрын спортын дэд мастер 18 дахь жилдээ ажиллаж байна. 2006 онд Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. Магистр, “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэгтэй.
1998-2010 онд Эрдэнэт цогцолбор сургуульд математикийн багшаар, 2010-2012 онд 18-р сургуульд, 2012 оноос 7-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа бэлтгэсэн шавь нар болон өөрөө аймаг, бүсийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан. Аймгийн математикийн багш нарын олимпиадад 1999 онд ll, 2003 онд lV,2009 онд V байр,багш нарын спортын тэмцээнд шатрын спортоор 1998 онд lll, 1999,2009онд ll,2000-2008, 2010-2012 онд l, төвийн бүсийн багш нарын спортын тэмцээнд 3 удаа l байр эзэлсэн.
Бэлтгэсэн шавь нараас нь аймгийн математикийн олимпиадад Э.Энхцэцэг 2001-2004 онд ll-lll /6-8 анги/, 2005 онд l,улсад V/9-р анги/ ,Э.Эрдэнэсоёл бүсэд IQ төрлөөр-l /10-р анги/, Э.Мөнх-Эрдэнэ Сорил олимпиадад-l / 6-р анги/,Ж.Энхзагар 2006 онд аймагт ‘’Түргэн бодолтын’’ олимпиадад - ll / 6-р анги/,2007 онд IQ-ийн төрлөөр- l /7-р анги/, Аймаг хотын бүсийн ‘’Геометр’’-ийн олимпиадад lll /8-р анги/ ,Анар-Эрдэнэ аймагт- lV, даасан анги аймгийн масс олимпиадад 2007,2008,2010 онд lll, lV, ll байр эзэлж байсан.
Сургалтын менежерээр ажиллаж байх хугацаанд хамтран ажилласан багш нарын амжилтыг дурьдвал: 2012 онд хөгжмийн багш С.Мөнхтулга аймгийн хөгжмийн багш нарын ‘’Ур чадвар’’-ын уралдаанд аймагт-l,бүсэд-l,газар зүйн багш Б.Түвшинбаяр аймгийн түүх,газар зүйн багш нарын ‘’Ур чадвар’’-ын уралдаанд аймагт-ll, бүсэд-l,технологийн багш М.Анхзаяа бүсийн‘’Ур чадвар’’-ын уралдаанд-ll,МХУЗ-ын багш Ц.Алтанцэцэг аймгийн МХУЗ-ын багш нарын ’’Шилдэг илтгэл’’-ийн уралдаанд lll байр тус тус эзэлж байсан. Математик сонинд ‘’Мэдлэг шалгах дасгал’’ 2005-2006 онд /6-8 анги/,2006-2007 онд /9-11 анги/-ийн сурагчдад зориулан бэлтгэн хэвлүүлсэн болно. Эрдэнэт цогцолбор сургуулийн математикийн багш нартай хамтран 2007 онд‘’ Геометрийн тестүүд’’-/ЕБС-ийн 7-11 ангийн сурагчид, математикийн багш нар,их дээд сургуульд элсэгчдэд зориулсан/ номыг хэвлэн гаргасан, улсын хэмжээнд математикийн сургалтанд хэрэглэж байна.
ЖАРГАЛЫН БАЙГАЛМАА 1979 онд Архангай аймагт төрсөн. 1996 онд Эрдэнэ мандал сумын 10 жилийн сургууль, 2000 онд Улаанбаатар хотын “Дорно дахины утга зохиолын дээд сургууль”-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 2009 онд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”- ийн Хэл шинжлэлийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан.Улсад 11 жил дэхь жилдээ, боловсролын байгууллагад 11 дэхь жилдээ тухайн байгууллагад мөн 11 дэхь жилдээ ажиллаж байна. 2013 оны 2-р сараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байна. Амжилт: 2011-2012 оны Улсын ур чадварын уралдааны 2-р байр, 2010-2011 оны Аймгийн ур чадварын уралдааны аварга багш, 2010 онд сургуулийн ур чадварын аварга багш, 2008 онд сургуулийн ур чадварын аварга багш, 2007 онд аймгийн монгол хэлний багш нарын ур чадварын уралдаанд 3-р байр, 2006 онд сургуулийн ур чадварын аварга багш, 2004 онд Сургуулийн “Залуу аварга” багш, Сургуулийн “Шилдэг кабинет” шалгаруулах уралдаанд 2-р байр, Аймгийн “Бүтээлч багшийн үзэсгэлэн”-д 2 удаа амжилттай оролцсон.
БАЛДАНСАНЖААГИЙН БАТЧИМЭГ
1975 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуулын САА-д төрсөн.
1996 онд УБ хотод МХБДС-ийг монгол-англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Боловсрол судлал”-ын магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэгтэй. Боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа.
Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 2 жил, 1998-2000 онд Орхон аймгийн 10 жилийн 3-р сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгчээр, 2000 оноос одоог хүртэл 11 жилийн 7-р сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа багш нарын мэдлэг боловсрол,арга зүйг дээшлүүлэх, боловсролын стандартыг бүрэн хэрэгжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх, хамт олон төлөвшүүлэхэд баг болон хамтарч ажилласны үр дүнд тус сургууль нь үйл ажиллагаагаараа сүүлийн 2 жилд сум, аймгийн “Шилдэг сургууль”-иар шалгарсан амжиллтай ажиллаж байна.
Шагнал: 2003 онд БСГ-ын шагнал “Арга зүйч багш” цол тэмдэг, 2005 онд МЗХ-ны “Тэргүүний залуу“ алтан медаль, 2007 онд МБНХ-ны “Есөн эрдэнэ” медаль, 2009 онд “Шилдэг менежер“ медалиар тус тус шагнагдсан.
ТӨМӨР-ОЧИРЫН УРАНЧИМЭГ
1975 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн.2000 онд МУИС-ийг түүхч,түүхийн багш мэргэжлээр төгссөн.13 дахь жилдээ ажиллаж байна. 2000-2001 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд түүх, нийгмийн багш, 2002-2010 онд Завхан аймгийн Ургамал суманд багш, сургалтын менежерээр, 2010 оны 10-р сараас Орхон аймгийн 7-р сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байна. “Заах аргач” мэргэжлийн зэрэгтэй
Гавьяа шагнал: 2005 онд “Арга зүйч багш”, 2006 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2008 онд “Багшийн алдар” медаль, 2010 онд “Ахлах багш”
СЭРЭЭТЭРИЙН АЛТАНЗУЛ
1982 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 2001-2005 онд УБИС, 2008 онд МУБИС-ийг төгссөн. Мэдээлэл зүйн багш, Нийгмийн ажилтан мэргэжилтэй. 6 дахь жилдээ ажиллаж байна.
Шагнал: 2011 онд “Арга зүйч”, 2012 онд ХТХ –с “Шавийн хайртай багш”
БУУЧИЙН БҮДВАЛ
1958 онд Хөвсгөл аймаг Шинэ Идэр суманд төрсөн. 1973 онд Мөрөн 8 жилийн сургууль, 1978 онд УБ хотын АУДуСургууль эх баригч бага эмч мэргэжилээр төгссөн. 1978-1997 он хүртэл Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эх баригч бага эмч, 2002 оноос одоо хүртэл Орхон аймгийн 7-р сургуульд эмчээр ажиллаж байна.
1980 онд байгууллагын аварга, 1981 онд аймгийн эх баригчдын дунд зарлагдсан болзолт уралдаанд тэргүүн байр, 1984 онд байгууллагын аварга, 1987, 1990 онуудад сумын аварга, 1994 онд байгууллагын аварга болж баярын бичиг дипломоор, ЭХБ-ын 60 жилийн ойн баярын бичиг дурсамжаар шагнагдсан байна.
2003, 2005 онд сургуулийн аварга ажилтан, 2006 онд багийн шагнал, 2007 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн медаль, 2009 онд сургуулийн Үйлдвэрчний хорооны шагнал, 2011 онд ЭХ-ын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.
РЕНЧИНДОРЖИЙН ДАВААЖАРГАЛ
1973 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1989 онд Яруу сумын 10 жилийн сургууль, 2003 онд Завхан аймгийн МУИС-ийн эдийн засгийн салбар сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1998-2005 онд Яруу сумын нефть хангамжийн газар, 2005-2010 онд Орхон аймгийн Наран цогцолбор сургуульд операторч, нягтлан бодогчоор, 2010 оноос хойш 12 жилийн 7-р сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байна. 1995 онд аймгийн шатрын ААШТ-д тэргүүн байр, 2003 онд Яруу суманд болсон бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд тэргүүн байр, 2005 онд Наран цогцолбор сургуулийн шатрын тэмцээний аварга, 2007 онд Аймгийн боловсролын байгууллагуудын ААШТ-нд шагналт байр эзэлсэн зэрэг амжилт гаргаж байлаа.
ЛОСОЛЫН ӨЛЗИЙБАЯР
1968 ОНД Говь-алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. 1975-1983 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 8 жилийн сургууль, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн төвийн 1-р 10 жилийн сургууль, 2005 онд МУИС-ын Орхон сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн. 1988-1992 онд Залуу техникчдын станцд, 1992-1997 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд, 1997 оноос хойш одоог хүртэл Орхон аймгийн техник технологийн төрөлжсөн сургалттай 10 жилийн 7-р сургуульд нярваар ажиллаж байна. Улсад 25 жил үүнээс 24 жилд нь Боловсролын байгууллагад ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 1990, 1997, 2000 онд байгууллагын “Ажил мэргэжлийн аварга”, 2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойн медаль, 2010 онд “Хөдөлмөрийн аварга” хүндэт медалиар шагнуулж байлаа.
ЭРДЭНЭДАВААГИЙН ЛХАГВАСҮРЭН
Э.Лхагвасүрэн нь 1986 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн. 2009 онд Архивын ерөнхий газрын мэргэжил олгох сургалтанд суралцаж Архив, бичиг хэргийн эрхлэгчийн мэргэжил эзэмшсэн.
2009 оноос эхлэн 12 жилийн 7-р сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгчээр 4 дэх жилдээ ажиллаж байна.
2009 оны намар зохион байгуулагдсан Эрүүл мэнд бүх нийтийн үйлс аяны хүрээнд зохиогдсон “Явган аялал”-ын тэмцээнд багаараа 1-р байр, 2010 онд өвлийг үдэх цасны баярын тэмцээнд багаараа 1-р байр, цом, 2010 оны Аймгийн Боловсролын байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны ажлын үзүүлэлтээр 2-р байр эзэлсэн зэрэг амжилт гарган ажиллаж байна.
АВИДОЛДОЙН АЙГҮЛЬ
1985 онд Эрдэнэт хотын Баян-Өндөр суманд төрсөн. 1994-2004 онд Эрдэнэт хотын Эрдэнэт цогцолбор сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг сурлага, урлаг, спортын амжилт гарган төгссөн. 2008 онд Улаанбаатар хотын ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийг Эдийн засаг кибернетикч мэргэжлээр дээд боловсрол эзэмшин бакалавр зэрэгтэй төгссөн. 2009 оноос эхлэн 12 жилийн 7-р сургуульд номын санчаар 4 дэх жилдээ ажиллаж байна.
2010 онд Соёлын дээд сургуулийн мэргэжил олгох сургалтанд суралцаж “Номын санч-Мэдээллийн ажилтан” мэргэжил эзэмшсэн. 2009 онд Дархан хотод–Улаанзагалмайн” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Сургагч багш”-ын сургалтанд хамрагдсан. 2009 оны намар зохион байгуулагдсан Эрүүл мэнд бүх нийтийн үйлс аяны хүрээнд зохиогдсон “Явган аялал”-ын тэмцээнд багаараа 1-р байр эзэлж байлаа.
Номын сангийн Lib4U программаар номын сангийн бүх ном сурах бичгийг электрон каталогт оруулсан. Одоогийн байдлаар 1201 нэрийн 1160 ш ном, сурах бичиг электрон каталогто оруулж, ном тус бүрийг бар коджуулсан байна. Мэргэжлийн 20 нэрийн сонин сэтгүүл захиалж, уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байна.
ЖҮГДЭРЖАВЫН ДАШЦЭРЭН
Ж.Дашцэрэн нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд Улаанбаатар хотын дунд сургууль, 1980-1982 онд ТМС-ийг цахилгаанчин, сантехникийн мэргэжлээр төгссөн. 1984-1987 онд цэргийн алба хааж, 1988-1990 онд модны үйлдвэрт, 1990-1993 онд Орон сууцны удирдах газарт сангийн засварчнаар, 1993-1997 онд Орхон аймгийн 8 жилийн 6-р сургуульд, 1997 оноос одоог хүртэл 10 жилийн 7-р сургуульд цахилгаанчин, сантехникчээр ажиллаж байна.
ГАЛДАН ЛХАГВАСҮРЭН
Г.Лхагвасүрэн нь 1966 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. 1984 онд Булган аймгийн Баян-Агт сумын 10 жилийн сургууль төгссөн. Булган аймгийн мод боловсруулах үйлдвэрт мужаан, 1984-1994 онд Барилгын цэргийн 110-р ангиийн мужааны цехэд мастер, 1994-1997 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд мужааны багш, 1997 оноос одоог хүртэл 12 жилийн 7-р сургуульд жолооч, мужаанаар ажиллаж байна. 1982, 1986, 1988, 1989, 1996, 1998, 2007 онд “Байгууллагын аварга ажилтан”, 2010 онд “Боловсролын байгууллагын оны тэргүүний ажилтан”-аар шагнуулж байлаа.
ЧОЙДОГИЙН ЦЭЦЭГМАА
Ч.Цэцэгмаа нь 1960 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. 1979 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1979-1995 онд Булган, Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний газарт оёдолчноор, 2004 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
ЦЭГМИДИЙН БАДАМЦЭРЭН
Ц.Бадамцэрэн нь 1960 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Хөвсгөл аймагт 12 жил ажилласан. 2007 оноос хойш одоог хүртэл Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
2010 онд байгууллагын ажил хөдөлмөрийн аварга болж байлаа.
МИЖИД ДАВХАРБАЯР
М.Давхарбаяр нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын “Талх чихэр” ХК-д 21 жил ажилласан. Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд 2007 оноос хойш ажиллаж байна.
ЛАМЖАВЫН ЦЭДЭВ
Л.Цэдэв нь 1968 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1988-1994 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлэгт асрагч, 1997 оноос одоог хүртэл 11 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна. 2004, 2007 онуудад байгууллагын хөдөлмөрийн аварга болж байв.
УРТНАСАНГИЙН НАРАНЦЭЦЭГ
1963 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын Зүрхийн булаг гэдэг газар төрсөн. 1977 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын 8 жилийн сургууль төгссөн. 1978-1990 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд малчин, 1991-1997 онд Орхон аймгийн 8 жилийн 6-р сургууль, 1997 оноос одоог хүртэл 10 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
1990 онд “VIII 5 жилийн гавшгайч” цол тэмдэг, 1991, 1993, 1997, 1999, 2000, 2001, 2003 онуудад сургуулийн “Хөдөлмөрийн аварга”, 2007 онд “Боловсролын байгууллагын аймгийн үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар шалгарч, Эрдэнэт хотын 35 жилийн ойн медалиар шагнуулж байлаа.
МУНДУУШИЙН ПҮРЭВСҮРЭН
М.Пүрэвсүрэн нь 1965 онд Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн. Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд 2007 оноос хойш улсад нийт 23 жил ажиллаж байна. 2009 онд байгууллагын ажил хөдөлмөрийн аварга болж байв.
ЦЭНД-АЮУШИЙН ЭРДЭНЭЧИМЭГ
Т.Эрдэнэчимэг нь 1965 онд Булган аймагт төрсөн. 1973-1982 онд Эрдэнэт хотын Говилын сургууль, 1983 онд Барилгын техникумын засал чимэглэлийн ангид суралцаж төгссөн. 1983-1995 онд УБҮ-ийн Барилгын засварын цехэд засал чимэглэлийн мэргэжлээр, 2004 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
ШАГДАРЫН ЦАГААНХҮҮ
Ш.Цагаанхүү нь 1965 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1973-1981 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургууль, 1981-1983 онд ТМС-ийг цахилгаанчин мэргэжлээр төгссөн. 1983-1998 онд МАНЗ-ны ЖКК цехд цахилгаанчнаар ажиллаж байсан. 2009 оноос одоог хүртэл 11 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
ЖАНЧИВЫН БАЙГАЛМАА
Ж.Байгалмаа нь 1970 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд 2007 оноос эхлэн ажиллаж байна. Улсад нийт 14 жил ажилласан.
АЮУРЗАНЫ ЖАРГАЛСАЙХАН
1974 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1981-1990 онд Завхан аймгийн Асгат сумын 8 жилийн сургууль төгссөн. 2007 оноос эхлэн Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байна.
ШАЖИНГИЙН БАТБАЯР
Ш.Батбаяр нь 1951 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Орон нутагтаа ажиллаж байгаад 1998 оноос Орхон аймагт шилжин суурьшсан. 2007 оноос Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.
2012 онд Боловсролын байгууллагын “Шилдэг ажилчин” тэмдэгээр шагнуулсан.
СОДОВЫН УРТНАСАН
С.Уртнасан нь 1959 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1976 онд тус сумын 8 жилийн сургууль, 1976-1978 онд Дорнод аймгийн ТМС-д тракторчин, механикжуулагч мэргэжлээр төгссөн. Увс аймгийн Баруун турууны САА-д мэргэжлээрээ ажиллаж байгаад 1979-1982 онд цэргийн алба хааж хаасан. 1982-1996 онд Хяргас суманд дизелчин, тракторчин, комбайнчин, сантехникчээр,1997-1999 онд Орхон аймгий Рашаант багийн олон нийтийн байцаагчаар, 2006 оноос Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна. Ажиллах байх хугацаандаа Аймгийн аварга механикжуулагч, МҮЭ-ийн 13-р хурлын төлөөлөгч зэрэг амжилт гаргаж байв.
ЦЭГМААГИЙН БААСАНДОРЖ
1958 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1977 онд тус сумын 8 жилийн сургууль, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА-н техникумд сургалцаж малын эмч мэргэжлээр төгссөн. 1979-1982 онд цэргийн алба хаасан. 1983-1984 онд Увс аймгийн Зүүнхангай суманд мал зүйчээр, 1984-1993 онд Увс аймгийн Хяргас суманд мал зүйч, малын эмчээр, 1993-1996 онд тус суманд “Хяргас нуур” ХХК-д орлогч захирал, нярав, 1996-1997 онд мал эмнэлэгийн аптекийн эрхлэгчээр, 2005 оноос хойш Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд жижүүрээр ту тус ажиллаж байна. Ажиллах хугацаандаа аймаг сумын тэргүүний аваргаар шалгарч байснаас гадна аймгийн хурлын депутатын согуульт ажлыг удаа дараа хийж гүйцэтгэж байлаа.
БЭГЗИЙН ПҮРЭВДОРЖ
Б.Пүрэвдорж нь 1956 онд Завхан аймгийн Нөмрөг суманд “Зүүн бөөрөг” гэдэг газар төрсөн. 1964-1974 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургууль төгссөн. 1974-1977 онд Эрдэнэт хотын Барилгын цэргийн ангид алба хаасан.Эрдэнэт хотын анхдагч. 1977-2001 онд УБҮ-ийн авто тээврийн газарт жолоочоор ажиллаж байгаад 2006 оноос 10 жилийн 7-р сургуульд жижүүрээр улсад 30 жил ажиллаж байна.
НҮРЗЭДИЙН НАСАНБАТ
Н.Насанбат нь 1963 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. 1971-1979 онд Хяргас сумын 8 жилийн сургууль, 1979-1981 онд Увс аймгийн ТМС-д суралцаж төгссөн. 1981-1984 онд цэргийн алба хааж ирээд газар тариалангийн чиглэлээр сумандаа ажиллаж байгаад Дархан хотод ХААН банкинд хамгаалагчаар, 2005 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна. ЦЕГ-ийн “Хүндэт харуул”-ын тэмдгээр, сургуулийн аваргаар 1 удаа шагнуулж байв.
ЛОМБЫН ЭРДЭНЭБААТАР
Л.Эрдэнэбаатар нь 1965 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 2007 оноос Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд жижүүрээр 6 дахь жилдээ ажиллаж байна.
ТУВААНЫ ЭРДЭНЭБАЯР
Т.Эрдэнэбаяр нь 1968 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. 1983 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. 1992-2004 онд “Хүрэн булаг” ХХК-д ажиллаж байгаад 2006 оноос одоог хүртэл 10 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.
МАНДАХЫН БАТТУЛГА
М.Баттулга нь 1976 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Булган аймагт ажиллаж байгаад 2000-2007 онд Орхон аймгийн 13-р сургуульд, 2007 оноос одоог хүртэл 11 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.
ГАНБОЛДЫН БАЯРСАЙХАН
Г.Баярсайхан нь 1979 онд Эрдэнэт хотод төрсөн. 1983-1996 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1-р сургууль, 2010-2011 онд Оюу толгойн сургалтанд суралцаж төгссөн. 1996-2001 оны хооронд “Эрдэнэт хивс” ХК-ы Ноос угаах цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар, 2003-2004 онд Гегемон ХХК-д жолооны багшаар, 2004-2005 онд “Эрдэнэт Ус” дулаан түгээх ОНӨХК-д лифтийн цахилгаан механикаар, 2007 оноос хойш Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.
БАТЦЭНГЭЛИЙН БАТХҮҮ
Б.Батмөнх нь Увс аймгийн Хяргас суманд 1977 онд төрсөн. 2010 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 жилийн 7-р сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна. 2010 оны Багш нарын баярын 45 дахь жилийн ойд зохиулсан аймгийн ЕБС-ийн дунд зохиогддог спортын наадамд шатрын төрлөөр 1-р байр, алтан медалиар шагнагдаж байсан.
МЭНДБИЛЭГИЙН БАТМӨНХ
1966 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. 1982 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын 8 жилийн дунд сургууль, 1984 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль төгсөөд 1985 онд Хугацаат цэргийн алба хаасан. 1987-2000 онд Завхан аймагт жолооч, 2002-2010 онд Орхон аймгийн Хот тохижуулах газар, 2012 оноос Орхон аймгийн 12 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.
ЭРДЭНЭЭГИЙН АРИУНБОЛД
1984 онд Булган аймагт төрсөн. 2006 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. 2008 онд “Наран” цогцолбор сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2012 оноос эхлэн 12 жилийн 7-р сургуульд жижүүрээр ажиллаж байна.