ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
Хүмүүнлэгийн ухааны тэнхим - Гадаад хэлний ЗАН-ийн хамт олон

Ангилал: Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Гадаад хэлний ЗАН-ийн хамт олон

Гадаад хэлний ЗАН нь 9 багштай.Нийт багш нарын 88,8 % нь мэргэжлийн зэрэгтэй ,22,2% нь магистр багш ажиллаж байна.

НЯМДОРЖИЙН АМАРСАЙХАН

1959 онд Булган аймгийн төвд төрсөн.1982 онд УБДС-ийг  орос хэлний багш мэргэжлээр төгссөн 1982-2000 он хүртэл Булган аймгийн 10 жилийн 1-р сургуульд орос хэлний багш, 2000-2012 он хүртэл тус сургуульд орос хэлний багшаар ажиллаж байна.                                                   

Шагнал: 2000 онд БСГ-ын  ‘’Арга зүйч багш’’ тэмдэг, 2004 онд ‘’Багшийн алдар’’цол тэмдэг, 2010 онд БСШУЯ-ны ‘’Хүндэт жуух бичиг’’-ээр тус тус шагнагдсан.

ШҮХЭРДЭЙН АЛТАЙ

1959 онд  Увс аймгийн Сагил суманд төрсөн.Орос хэлний  багш мэргэжилтэй. Улсад  28 дахь,тухайн байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна.

Шагнал: 2005 онд “Ахлах багш” цол тэмдэг, 2006 онд Ё.Эрдэнэчимэг багшийн нэрэмжит англи хэлний масс олимпиадад 3-р байр “Хүрэл медаль”, Эрдэнэт хотын 30 жилийн  ойн хүндэт медаль, 2009 онд “Алтан-Эрдэнэ” медаль, 2010 онд “Агуулгын стандартыг хэрэгжүүлж буй байдал” номинацид 3-р байр, “ Есөн-Эрдэнэ” медаль, 2011 онд “Боловсрол-90” жилийн ойн медаль,“Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.

МОНХДОЙН АРИУНТУЯА

1969 онд Архангай аймгийн Өндөр-улаан суманд төрсөн. 1998 онд МУИС-ийн ОАСС-г англи хэлний  багш  ба орчуулагч, 2001онд Дэлхийн үүрэгтэй залуус байгууллага, МИТ ийн     дэргэдэх Шавь бэлтгэх сургууль, 2009онд ХУИС-ийн Боловсрол судлалын магистр, 2011 онд Арго гадаад хэл судлалын төв “5 хэлний сургалт’’-ийг тус тус суралцаж төгссөн.                                

 Амжилт: 2004 онд Бүтээлч багш, 2005 оны Ур чадварын аварга, 2006 онд Тэргүүний анги удирдсан   багш зэргээр шагнагдсан.               

ТӨМӨРИЙН СУВДАА

1974 онд Улаанбаатар хотод төрсөн.Орос хэлний багш  мэргэжилтэй  2004-2012 он хүртэл тус сургуульд 8 дахь жилдээ, ажиллаж байна.

Шагнал: 2008 онд сургуулийн ҮЭ-ийн хорооны нэрэмжит  өргөмжлөл, 2009 онд Сургуулийн  хэмжээнд багш нарын баярыг тохиолдуулан нийт багш нарын дунд зохион  явуулсан уралдаанд “Шилдэг сургалтын хөтөлбөр” номинацид  3-р байр эзэлж байсан.

ИРАГИЙН АРИУНЖАРГАЛ

Булган аймгийн Булган хотод 1975 онд төрсөн.1993 онд Эрдэнэт хотын 10 жилийн 5-р дунд сургууль, Багшийн коллежийн дэргэдэх БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр, МУИС-ОАСС-ийг англи орос хэлний багш мэргэжлээр, 2001 онд /УБ/ хотод Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүйч-менежер цолтойгоор тус тус төгссөн ба    2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн боловсрол судлалын магистрын цол хамгаалсан. Эрдэнэт хотын 10 жилийн 5-р дунд сургуульд бага ангийн багшаар, Гэгээн гэрэл НИС /нээлттэй их сургууль/-д англи хэлний багшаар, Тэнгэрлиг ГХСТ-д /УБ/ англи хэлний багшаар, 2006 оноос одоог хүртэл тус 7-р сургуульдаа англи хэлний багшаар ажиллаж байна. Боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна.

Шагнал: 2009-2010 оны хичээлийн жилд Хүүхдийн төлөө төвийн *Хүүхдийн төлөө* медаль, БСГ-ын *Арга зүйч* цол тэмдгээр шагнагдсан.

ДЭМБЭРЭЛНЯМБУУГИЙН САЙХАНЖАРГАЛ

1979 онд Архангай  аймагт төрсөн. 2005  онд МУИС- ийн ОАСС-ийг Англи хэлний  багшийн ангийг төгссөн. Англи хэлний  багш мэргэжилтэй.  2005-2012 он хүртэл тус сургуульд Англи хэлний багшаар 7 дахь жилдээ ажиллаж байна.

Шагнал: 2005 онд “Залуу бүтээлч багш”, 2011 онд Сургуулийн “Тэргүүний анги удирдсан багш” өргөмжлөл, 2011 онд    Хүүхдийн төлөө төвийн медиалиар тус тус шагнагдсан

ЦОНХИОГИЙН АЛТАНТУЯА

1981 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн. 2005 онд МУИС-ОАСС-ийн Англи хэлний  ангийг төгссөн. Англи хэлний багш мэргэжилтэй. 2005-2012 он хүртэл тус сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна.

Шагнал: 2008-оны ур чадварын “Залуу аврага”, 2011 онд “Сэхээтэн Залуу Алтан медаль”

ДАШДЭЛГЭРИЙН ЭРДЭНЦЭЦЭГ

1982 онд Булган  аймгийн Бугат   суманд төрсөн. 1998 онд Бугат  сумын  8-н жилийн дунд сургууль, 2000 онд Орхон аймгийн  Баян-өндөр сумын  10 жилийн 5 дугаар сургууль  2000 -2005 онд МУБИС-ийн  Монгол Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Монгол хэл, Англи хэлний багш  мэргэжилтэй. 2005- 2006  онд  Булган аймгийн Бугат сумын 9-н жилийн сургууль, 2006-2012 онд  Орхон аймгийн Баян- Өндөр сумын 12 жилийн  тэргүүний VII сургуульд  ажиллаж байна.

БАТ-ЭРДЭНИЙ ТҮВШИНЖАРГАЛ

1985 онд Булган  аймгийн Хутаг-Өндөр  суманд төрсөн.  Хутаг-Өндөр сумын Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 10-н жилийн дунд сургуулийг  2003 онд, ОУХСДС-ийг 2003-2007 онд  Англи хэлний орчуулагч багш-Аялал жуулчлалын мэргэжилтэн мэргэжлээр төгссөн. 2008-2009  онд  Улаанбаатар хотын СХД-ийн  65-р сургууль, 2010-2012   онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 жилийн  тэргүүний VII сургуульд  ажиллаж байна

Comments


Бичлэг: 27 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax