ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
Түүх нийгмийн ухааны тэнхим-Түүх,нийгмийн ухааны ЗАН-ийн хамт олон

Ангилал: Нийгмийн ухааны тэнхим

ТНУТ-ийн хамт олон / Түүх нийгэм,газар зүй+Биеийн тамир+ Хөгжим/

Түүх,нийгмийн ухааны ЗАН-ийн хамт олон

ДОРЖИЙН САЙНБУЯН

1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Улаанбаатар 10 жилийн 18-р дунд сургуулийн 10-р ангийг, 1983 онд МУИС-ийг түүхч,түүхийн багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн “Магистр” –ын сургалтыг түүх нийгмийн ухааны магистр цолтойгоор, 2000 онд ТЗУАкадемийн түргэвчилсэн курсыг “Төрийн удирдлагын менежер”-ээр, 2001 онд “Мэтгэлцээн” хөтөлбөрийн үндэсний сургагч багш, 2003 онд Японы Осакогийн их сургуулийн дэргэд “Боловсролын удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх” курсыг боловсролын удирдлагын чиглэлээр тус тус төгссөн. 30 дахь жилдээ боловсролын байгууллагад, үүнээс тус сургуульд 11 дэхь жилдээ ажиллаж байна.1983-1987 онд Булган аймгийн 10 жилийн 1-р дунд сургуульд түүх, нийгмийн багш, 1987-2002 онд Эрдэнэт хотын 10 жилийн 5-р сургуульд түүх, нийгмийн багш, 2002 -2007 онд 11 жилийн 7-р сургуулийн нийгмийн ажилтан, 2009 оноос одоог хүртэл тус сургуульд багшаар ажиллаж байна.

Шагнал: 1994 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 1998 онд “Багшийн алдар” медаль, 2000 онд Боловсролын яамны “Жуух бичиг”, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд “Чингис” медаль, Эрдэнэт хотын 30 жилийн ойн медаль, 2006 онд “Есөн эрдэнэ” медаль, 2011 онд Боловсролын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан

БЯМБААГИЙН ГЭРЭЛЭЭ

1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1985 онд МУИС- ийн газар зүйн ангийг төгссөн. Газар зүйч, газар зүйн багш мэргэжилтэй. Улсад  27 дахь жилдээ ажиллаж байна.1986 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн хотын  10 жилийн 1-р дүгээр сургуульд   түүх газар зүйн багш, 1990-1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд газар зүйн багшаар,1997 оноос Орхон аймгийн 11-р бага сургуульд байгаль шинжлэлийн багшаар,2001 оноос одоог хүртэл  7-р сургуульд түүх-газар зүйн багшаар  ажиллаж байна.

Амжилт: 1991 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд 2-р байр, 2004-2005 онд ур чадварын уралдаанд сургуульдаа 2-р байр, Газар зүйн бага олимпиадад сурагч Б.Зулцэцэг оролцож аймагт 1-р байр, 2011-2012 оны хичээлийн жилд аймгийн газар зүйн олимпиадад сурагч Б.Мөнхбаяр 4-р байр,төрөлжсөн олимпиадад 2-р эзэлсэн.

Шагнал: 1992 онд ‘’Цагаан лавай’’ тэмдэг, 2000 онд “Боловсрол 80 “ медаль, 2001 онд БСГ-ын  ‘’Арга зүйч’’ цол тэмдэг, 2008 онд Орхон аймгийн 30 жилийн ойн медаль, Орхон аймгийн ҮЭХолбооны ‘’Хүндэт өргөмжлөл’’, БСГ-ын ‘’Ахлах багш’’ тэмдэг, БСШУЯ –ны ‘’Жуух бичиг’’, 2011 онд ‘’Есөн эрдэнэ’’ медалиар тус тус шагнагдсан.

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН СУВДАА

1962 онд УБ хотод төрсөн.1984 онд МУИС- ийн газар зүйн ангийг төгссөн. Газар зүйч, газар зүйн багш мэргэжилтэй. Улсад  26 дахь жилдээ ажиллаж байна. 1986 оноос УБ хотын  10 жилийн 42 дугаар сургуульд   түүх газар зүйн багш,  хүүхдийн арга зүйч, 1990- 1998 онд УБ хотын  Хүүхдийн төлөө төвд Хүүхдийн арга зүйч, Сонгино хайрхан дүүргийн  Хүүхдийн байгууллагад  хүүхдийн арга зүйч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнаар тус тус ажилласан.  1998 оноос Эрдэнэт хотод шилжин ирж суурьшсан бөгөөд 1999 оноос одоог хүртэл  тус  YII сургуульд  газар зүйн багшаар ажиллаж байна.

Амжилт: 2004-2005 онд сургуулийн тэргүүний багш, аймгийн багш нарын ур чадварын уралдаанд IY байр, 2005-2006 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд тусгай байр, 2009-2010 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд IY  байр эзэлж байсан.  

Шагнал: 2003 онд БСГ-ын  “Ахлах багш“ цол тэмдэг, 2005 онд Сургуулийн тэргүүний багш өргөмжлөл, 2006 онд БСГ-ын “Багшийн алдар“, 2007 онд Орхон аймгийн  ҮЭ-ийн холбооны  “Хүндэт өргөмжлөл”, 2008 онд  Ур чадварын аварга багш, 2009 онд БСШУЯ-ны “Боловсролын шинжээч багш“  батламж, 2010 онд БСШУЯ-ны “Жуух   бичиг”, 2011 онд Багшийн гавъяа  медалиар шагнагдсан.           

НЭРГҮЙН ТҮМЭН-ЭРДЭНЭ

1977 онд Архангай аймагт төрсөн.1998 онд УБИС-ийн түүх-уран зохиолын ангийг төгссөн. Түүх-нийгэм, уран зохиолын багш мэргэжилтэй. Улсад  12 дахь жилдээ, Боловсролын байгууллагад 12 дэх жилдээ ажиллаж байна. 2000 оноос Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуульд  түүх нийгмийн багш,  2004 оноос одоог хүртэл   YII сургуульд  түүх-нийгмийн багшаар ажиллаж байна.

Шагнал: 2008-2009 оны хичээлийн жилд“ Арга зүйч “ цол тэмдэгээр шагнагдсан.

ДАВААСАМБУУГИЙН ГАНТӨМӨР

1978 онд Булган аймагт төрсөн. 1985 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р дунд сургууль,1999 онд УБИС–ийг түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн. 2005 онд УБИС–ийн түүх нийгмийн ухааны тэнхимд магистрийн зэрэг хамгаалсан. 1999 оноос өнөөг хүртэл тус сургуульд түүх нийгмийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна.

Амжилт: 2001 онд Карл Попперийн мэтгэлцээний сургалтанд хамрагдаж мэтгэлцээний сургагч багш болсон. 2004 онд Орхон аймгийн засаг даргын нэрэмжит багш нарын мэтгэлцээнд бэлтгэсэн баг амжилттай оролцож 3-р байр эзэлсэн. 2007 онд аймгийн 10-р ангийн Нийгмийн тухай мэдлэг хичээлийн бага олимпиадад бэлтгэсэн сурагч Б.Цэнгэлмаа амжилттай оролцож 3-р байр эзэлсэн.

Шагнал: 2006 онд Арга зүйч багш цол тэмдгээр шагнуулсан. 


Comments


Бичлэг: 26 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax