Ангилал: Байгалийн ухааны тэнхим
БАЛЖИННЯМЫН НАДМИД
1965 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1988 онд МУИС-ийн ФМФ-ийн физикийн ангийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. 2001 онд Техникийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэг авсан. 1988-1990 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд, 1990-2001 онд Завхан аймгийн Яруу суманд,2001-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байна.
Шагнал: 1992 онд “Цагаан лавай” тэмдэг, 1996 онд “Арга зүйч“ цол тэмдэг, Сумын ажил мэргэжлийн аварга, 2001 онд “Заах аргач зэрэг,Боловсролын 80 жилийн ойн медаль, 2003 онд “Ахлах багш“ цол тэмдэг, 2005 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2006 онд Орхон аймгийн 30 жилийн ойн медаль, 2007 онд Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны “Хүндэт өргөмжлөл”, 2008 онд Баян-Өндөр сумын Засаг даргын шагнал, 2009 онд Сургуулийн тэргүүний анги,Тэргүүний анги удирдсан багш өргөмжлөл, 2010 онд Хөдөөгийн захирлуудын холбооны “Есөн эрдэнэ” медаль, 2012 онд АБТА цол тэмдгээр тус тус шагнагдсан.
БЯМБАДОРЖИЙН ГЭРЭЛ
1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Математикийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ улсад 28 дахь жилдээ ажиллаж байна. 1982-1985 онд Булган аймгийн Хангал суманд, 1986-2000 онд Улаанбаатар хот 37-р сургуульд, 2000-2005 онд Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуульд ажиллаж байсан. 2007-2012 он хүртэл 7-р сургуульд математикийн багшаар ажиллаж байна. 1998 онд мэргэжлийн ‘’Тэргүүлэх’’ зэрэг, 2010 онд мэргэжлийн ‘’Заах аргач’’ зэрэг авсан.
Шагнал: 1989 онд МХЗЭ- ийн ТХ-ны хөдөлмөрийн алдар медаль, 1996 онд БСГ-ын “Арга зүйч”багш цол тэмдэг, 2010 онд БСГ-ын “Ахлах багш”цол тэмдгээр тус тус шагнагдсан.
ДАМБИЙН ДОРЖХАНД
1973 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1996 онд Багшийн коллежи, 2000 онд УБИС- ийг төгссөн. Математикийн багш, математикч мэргэжилтэй. Улсад 12 дахь жилдээ, боловсролын байгууллагад 12 дах жилдээ ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй. 2000-2010 онд “Орхон” цогцолбор сургуульд, 2010 оноос одоог хүртэл VII сургуульд математикийн багшаар ажиллаж байна.
Амжилт: 2010-2011 оны Улсын ур чадварын уралдаанд 3-р байр, Аймгийн ур чадварын уралдааны 2004, 2005, 2011 онуудад аварга багш, 2004 онд Аймгийн багш нарын мэтгэлцээний аварга /багаараа/, 2006 онд Аймгийн шилдэг илтгэлийн уралдаанд 3-р байр
Шагнал: 2004 онд БСГ-ын ‘’Арга зүйч багш’’ цол тэмдэг, НХЗХГ-ын ‘’Шилдэг залуу’’ алтан медаль, БСГ-ын ‘’Шинэ зууны багш‘’ номинацийн эзэн, 2005 онд Аймгийн Засаг Даргын нэрэмжит шагнал,Багш нарын холбооны ’’Есөн Эрдэнэ’’ медаль, 2006 онд БСГ-ын ‘’Багшийн алдар’’ цол тэмдэг, 2010 онд Аймгийн ИТХТ-ийн шагнал, 2011 онл БСШУЯ-ны ‘’Хүндэт Жуух Бичиг’’-ээр шагнагдсан.
Н-ИЙН ЭРДЭНЭБАТ
ТҮДЭВИЙН ТУЯА
1982 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 2003 онд МУИС- ийн физикийн анги, 2009 онд МУБИС-ийн Мэдээлэл зүйн анги, 2009 онд ХУИС-ийг “Боловсролын магистр”-аар тус тус суралцаж төгссөн. Физикийн багш, Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. 8 дахь жилдээ ажиллаж байна. “Заах аргач” мэргэжлийн зэрэгтэй. 2004-2009 онд Физикийн багшаар, 2009 оноос одоог хүртэл тус YII сургуульд Физик-Мэдээлэл зүйн багшаар ажиллаж байна.
Амжилт: 2005-2006 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд тусгай байр, 2007-2008 онд сургуулийн залуу багш нарын ур чадварын уралдаанд 2 байр, 2007 онд Орхон аймгийн багш нарын баярын биллъярдын тэмцээнээс “Хүрэл” медаль, 2009 онд Аймгийн “Шилдэг анги удирдсан багш “
Шагнал: 2006 онд Орхон аймгийн Эрдмин компани “Хүндэт өргөмжлөл”, 2011 онд Монголын багш нарын холбооны “Алтан эрдэнэ” медиалиар шагнагдсан.
ДАШНЯМЫН САРАНЧИМЭГ
1982 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 2000 онд Говь-Алтай аймгийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн 5 дугаар сургуулийг, 2004 онд МУБИС-ийг Мэдээлэл зүй-Математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2007-2009 онд Улаанбаатар хотын СХД-ийн тэргүүний 62-р сургуульд, 2010-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн тэргүүний 12 жилийн 7 дугаар сургуульд ажиллаж байна.
Амжилт: 2008 онд СХД-ийн багш нарын ‘’Ур чадвар’’-ын уралдаанд lV байр, 2010 онд Орхон аймгийн математикийн залуу багш нарын ‘’Ур чадвар’’-ын уралдаанд ll байр, 2008 онд СХД-ийн багш нарын ‘’Сагсан бөмбөг’’,’’Гар бөмбөг’’-ийн аварга шалгаруулах тэмцээнд ll байр тус тус эзэлсэн. 2009 онд ‘’Шилдэг залуу’’ алтан медалиар шагнагдсан.
БЯМБААГИЙН ЭНХТҮВШИН
1978 онд Говь-Алтай аймгийн Алтай хотд төрсөн. 1996 онд Говь-Алтай аймгийн Улсын Тэргүүний 1-р сургуулийг, 2001 онд МУИС-ын Ховд дахь салбар сургуулийг Математик-Мэдээлэл зүйн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2012 онд “Анги удирдсан багш суралцагсдад олон талт оюуны чадварыг төлөвшүүлэх арга зам” сэдвээр боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Тэргүүлэх зэрэгтэй. 2001-2012 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуульд Математик Мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад 2012-2013 оны хичээлийн жилд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р сургуульд Мэдээлэл зүйн багшаар ажиллаж байна.
Амжилт: Ажиллах хугацаандаа аймгийн Сэтгэх чадвар болон Мэдээлэл зүйн төрөлжсөн олимпиадад 2-р байрыг 3 удаа, 3-р байрыг 6 удаа, СХУ-д аймагт 2,4-р байрыг эзэлж байсан.
2012-2013 оны хичээлийн жилд аймгийн СХУ болон Сэтгэх чадварын олимпиадад 5-р байрыг тус тус эзэлсэн. Бэлтгэсэн сурагчдаас ЭБИКО олимпиадад 11-а ангийн сурагч Д.Солонго 2-р байрыг эзэлсэн.
Шагнал: Арга зүйч багш, Багшийн алдар цол тэмдэгтэй, Аймгийн засаг даргын нэрэмжит шагнал, Эрдмийн Од медалиар тус тус шагнагдсан.