ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
Бага ангийн ЗАН - Н.Батцэнгэл ахлагчтай ЗАН-ийн хамт олон

Ангилал: Бага ангийн ЗАН

ГАЛИНДЭВИЙН ЦЭЦЭГЭЭ

1956 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн.1977 онд УБ хотын БНБС-ийг төгссөн. Боловсролын байгууллагад 34 дэхь жилдээ ажиллаж байна. 19977-1979 онд Булган аймгийн 2-р бага сургуульд,1979-1990 онд Эрдэнэт хотын 3-р сургуульд,1991-2000 онд Булган аймгийн 1-р сургуульд ажиллаж байсан. 2000-2006 онд Орхон аймгийн ийгл сургуульд,2006-2012 он хүртэл 7-р сургуульд ажиллаж байна.

Шагнал: БСГ-ын ‘‘Арга зүйч’’ тэмдэг, ‘’Багшийн алдар’’ цол,тэмдэг, ‘’Ахлах багш‘’ цол тэмдэг, ‘’Есөн-Эрдэнэ’’, ’’Алтан-Эрдэнэ’’, ’’Багшийн гавьяа’’, 2000 онд БСШУЯ-ны ’’Хүндэт Жуух Бичиг’’, 2006 онд БСШУЯ-ны ‘’Боловсролын тэргүүний ажилтан’’ хүндэт тэмдгээр шагнагдсан.

АВИРЗЭДИЙН АЛИМАА

1961 онд Говь–Алтай аймгийн Чандмань суманд төрсөн.Бага ангийн багш мэргэжилтэй. 1981-2004 Говь-Алтай аймгийн Чандмань сум, 2004 оноос одоог хүртэл  Орхон аймгийн Баян–Өндөр сумын 7-р сургуульд ажиллаж байна.

Шагнал: 2000 БСГ-ын ‘’Заах аргач’’ тэмдэг, 2003 онд БСГ-ын ‘’Багшийн алдар’’ цол тэмдэг, 2001 онд   БСГ-ын ‘’Ахлах багш ‘’ цол тэмдэг, 2006 онд ’’ Шилдэг багш”, 2012 онд БСШУЯ-ны ‘’Жуух бичиг’’-ээр шагнагдсан.

БИЛЭГДЭМБЭРЭЛИЙН МӨНХ-ЭРДЭНЭ

1962 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн.1983-1988он Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд,1988-2000 он Хөвсгөл аймгийн УТ 1-р сургуульд, 2000-2005 онд Орхон аймгийн Говил 2-р сургуульд,2005-2006 онд Наран цогцолбор сургуульд2006 оноос одоог хүртэл 7-р сургуульд ажиллаж байна

Шагнал: 2003 онд БСШУЯ-ны ‘’Жуух бичиг, 2007 онд БСШУЯ-ны ‘’Боловсролын тэргүүний ажилтан’’ цол тэмдгээр шагнагдсан.

НАЦАГДОРЖИЙН НАЦАГСҮРЭН

1969 онд Дархан хотод төрсөн. УБ-хот Багшийн сургуультөгссөн. 22 дахь жилдээ ажиллаж байна.1994-1997 онд 8жилийн 6-р сургуульд багш, 1997 оноос  одоог хүртэл   12 жилийн 7-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.

Шагнал:  2004 онд  Ахлах багш цол тэмдэг, 2006 онд  30 жилийн ойн медаль, 2008 онд  Багшийн алдар цол тэмдэг, 2012 онд  Есөн эрдэнэ  медалиар тус тус шагнагдсан.

САНДУЙН ЭНХСАЙХАН

1971 онд Ховд аймагт төрсөн. Бага ангийн багш мэргэжилтэй. 1992-1997 онд Ховд аймгийн 3-р 10 жилийн  сургуульд,1997-2000 онд Эрдэнэт хотын 12-р сургуульд, 2000-2004 онд Улаанбаатар хотод Хүүхдийн хотхонд, 2005-2006 онд ДЗОУБ-т нийгмийн ажилтан, 2006-2012 оны 7-р сургуульд одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байна.

Шагнал: 1998 онд Улаан загалмайн тэргүүний идэвхтэн цол тэмдгээр шагнагдсан.

БАТ-ОЧИРЫН ДАВААСАМБУУ

1971 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.1999 онд Архангай аймгийн багшийн коллежийг бага ангийн багшийн мэргэжлээр, 2006 онд МУБИС-ийн Мэдээлэл зүйн багшийн мэргэжил , 2009 онд МУБИС-ийн Технологийн багшийн мэргэжил эзэмшин төгссөн. Улсад 8 дах жилдээ ажиллаж байна.1999-2004, 2009-2012 он хүртэл 7-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.

Шагнал: Монголын багш нарын холбооны ‘’Алтан –Эрдэнэ’’медалиар шагнагдсан.

БАТШАГДАРЫН ОДНЯМ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 2001 онд Архангай аймгийн багшийн коллеж төгссөн. Боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна.

Шагнал: 2010-2011 оны хичээлийн  жилийн “Аймгийн шилдэг анги удирдсан багш”, 2011-2012 оны хичээлийн жилийн сургуулийн “Ур чадвар”, “Сурган хүмүүжүүлэх уншлага”-ын аварга багш

 

 

ДОРЖИЙН ДЭЛГЭРМАА

1973 Булган аймгийн  Хишиг –Өндөр суманд төрсөн.1995 он Булган аймгийн Сэлэнгэ сумын 10 жилийн сургуульд,2001 ээс одоог хүртэл Орхон аймгийн Баян –Өндөр сумын 7-р сургуульд ажиллаж байна.

Шагнал: 2011онд Есөн эрдэнэ, 2012 онд Арга зүйч багш тэмдгээр шагнагдсан.

НАЦАГИЙН БАТЦЭНГЭЛ

1975 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.1996 онд Архангай багшийн коллеж төгссөн. Анхан шатны монгол хэлний багш, бага ангийн багш мэргэжилтэй.Боловсролын байгуулллагад 14 дахь жилдээ ажиллаж байна.

Шагнал: БСГ-ын  “Арга зүйч” цол тэмдгээр шагнагдсан. ‘’Шилдэг анги удирдсан багш’’-аар шалгарч байсан.

НИНЖЭЭГИЙН СОЁЛ-ЭРДЭНЭ

1981 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 2004 онд Архангай аймгийн Багшийн сургууль төгссөн.Боловсролын байгуулллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. Улаанбаатар хотод “Ирээдүй цогцолбор”-ын 83-р сургуульд, 2012 онд 7 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.

Шагнал: 2009 онд Багш нарын баярын 44 дэх жилийн ойн баярт “Шилдэг ээлжит хичээлийн хөтөлбөр” шалгаруулах уралдаанд 3-р байр, 2011 онд МУБИС-ийн 90 жилийн ойд зориулсан Модуль 3-т тайлангаар улсад 2-р байр эзэлсэн.

БАТСУУРИЙН ГҮНЖИНЛХАМ

1982 онд Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн. 2003 онд Архангай аймаг дахь УБИС-ийн харъяа Багшийн сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн. Боловсролын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна.

Амжилт: 2005-2006 онд  Сургуулийн “ 3алуу аварга багш”, 2009-2010 онд Сургуулийн “Ур чадварын уралдаанд” 1-р байр  эзэлсэн.

Шагнал: “Шавийн хайртай багш” цол тэмдэгээр шагнагдсан.

Comments


Бичлэг: 23 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax