Ангилал: Мэдээлэл
Залуу техникчдийн станц нь Шинжлэх Ухаан Боловсролын Яамны Сайдын 1991 оны 7-р сарын 16-ны өдрийн 280 дугаар тушаалаар “Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль” нэртэйгээр одоогийн МУИС-ийн Орхон сургуулийн өргөтгөлд байгуулагдаж сурагчдад техник, электроникийн нарийн мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 7-р ангийн 2 бүлэг, 8-р ангийн 2 бүлэг нийт 78 сурагчидтай, мэргэжлийн хими, авто засвар, мужаан, цахилгаан зэрэг 4 анги, нисэх, усан загвар гэсэн 2 дугуйлан хичээллэж байлаа. Энэ хичээлийн жилд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, багшнары...