ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1992-1993 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Тус хичээлийн жилд 7 багш, 6 ажилчин, 104 сурагчидтайгаар компьютер, дизайн, химийн технологи, автоматик-электроник, радио телевизийн засварчны мэргэжлээр сургалт зохион байгуулав. Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багш Дашдорж, түүхийн багш Цогзолмаа, газарзүйн багш Оюунгэрэл, дизайны багш Батцэнгэл, биеийн тамриын багш Батсүх нарыг цагийн багшаар авч ажиллуулсан.  Багш О.Цэрэндорж, Д.Гантулга нар Улаанбаатар хотын Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн техник сэтгэлгээний сургалтын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хичээлийн явцтай танилцаж туршлага судалж байлаа. Энэ онд багш Хандсүрэн “Тэргүүний заах арга зүйч”, багш Цэрэндорж “Соёлч тэргүүний ангийн багш”, багш П.Дашдорж “Ахлах багш” шагналаар шагнав.

Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт зохион байгуулж, сурагчдыг зах зээл суралцуулах, туслах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор гар хивсний нэхэгчээр Батцэцэг, Цогзолмаа, Цэндээсүрэн нарыг, сүлжмэл эдлэлийн нэхэгч, хэвлэгчээр А.Зориг, С.Оюунчимэг нарыг томилон ажилуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс олсон цэвэр ашгийн 30-70 хувиар цалинжуулан байлаа. Урлагийн үзлэгээр 1-р байр 7а анги, 2-р байр 7б анги, 3-р байр 8а анги тус тус  эзэллэв. Өсвөрийн зохион бүтээгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд IV, V 10 жилийн сургуулийн сурагч Цэрэндорж, Тунгалагтамир, Пүрэвсүрэн, Сайнзаяа, Орд компаний ажилчин Дугарсүрэн нар нисэх загварын төрлөөр оролцож байлаа. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Гар зургийн уралдаанд 1-р байр Дугарсүрэн, 2-р байр Пүрэвсүрэн, 3-р байр Батбилэг, Теннисний тэмцээнд 1-р байр Мөнхзул, 2-р байр Эрдэнэбат, 3-р байр Эрдэнэсамбуу, Загварын тэмцээнд 1-р байр Сайнзаяа, 2-р байр Бямбацогт нар эзэлж байв.

Comments


Бичлэг: 76 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax