Ангилал: Мэдээлэл
Тус хичээлийн жилд М.Баасай захиралтай, 6 багш, 3 ажилчинтай, 8, 10-р ангиа төгсөөд ажил сургуульгүй болсон хүмүүсээс тэдний саналыг үндэслэн Гэр ахйун цахилгаан техник /36/, Авто засварын анги /31/, Мужаан сийлбэрчин /9/, Оёдол нэхмэл /23/, Оёдол хатгамал /18/ 5 мэргэжлээр, 8 бүлэг 123 сурагчидтайгаар мэргэжил олгох ангиудыг зохион байгуулж ажиллав. Авто засвар, Нисэх загвар, Оёдолын дугуйланд 80 сурагчид хамруулж байлаа. Энэ онд Зөлөөн оёдол мэргэжлээр 19, авто засварын мэргэжлээр 17 хүүхэд суралцаж 74,3% сурлагын амжилттай, ихэвчлэн 3, 4-р зэрэгтэй төгслөө. МУ-ын Шинэ Бүтээл Оновчтой Санал-94 үзэсгэлэнд 32 бүтээл орж, оновчтой саналын гэрчилгээг 23 хүүхэд авчээ. Багш нарын баярыг угтаж багш нарын дунд бүтээлч ажил шалгаруулах уралдаан зарлаж, 1-р байранд Ц.Цэцгээ, 2-р байранд Д.Гантулга, С.Оюунцэцэг, 3-р байранд Л.Баттөмөр нар шалгарав. Тус хичээлийн жил багш Цэцгээ, Оюунцэцэг, Ганболд, Энхбаатар, Гантулга нар мэдлэг мэргэжилээ дээшлүүлэх, материаллаг баазаа өргөтгөх, одоогийн болон цаашдын сургалтандаа шинэ хөтөлбөр нэвтрүүлэх, туршлага судлахаар Улаанбаатар хотын зорилоо. Өсвөрийн зохион бүтээгчдийн Улсын аварга шалгаруулах “ӨЗБ-94” тэмцээнд сурагч Д.Эрдэнэсамбуу, П.Батбилэг алтан медаль, ШБОС-94 үзэсгэлэнд сурагч Д.Нарангэрэл, Т.Болор-Эрдэнэ, Б.Дэлгэрмаа нар үр бүтээлтэй оролцсон.
1994-1995 оны хичээлийн жилд сургалтынхаа бүтцийг өргөтгөн материаллаг баазаа нэмэгдүүлэхээр хөдөлгөөний аюулгүйн үндэс, гудамж замын хөдөлгөөний дүрмийн заалтыг харуулсан зурагт үзүүлэн бүхий бүрэн тоноглогдсон кабинеттай, жолоодлого явуулах УАЗ-469, Иж Москвич-2775, Жигуль 2107 маркын гурван авто машинтай авто машины жолоочийн В, ВС ангиллын сургалт явуулах хүсэлтээ гаргаж байжээ. Сургууль сурталчилгааны өдөр зарлаж сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа танилцуулах ажлыг “Бүхнийг хүүхдийн төлөө” уриан дор явуулж бүх сургуулиудын 8, 9-р ангийн сурагчдын эцэг эх, багш нарыг оролцуулж байв.
