Ангилал: Хүмүүс
ЛАМЖАВЫН ОТГОН
1952 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 1971 онд Ховд аймгийн Багшийн сургууль төгсчээ. 1971-1978 онд Завхан аймгийн Түдэвтэй, Тосонцэнгэл сумын сургуульд багшаар, 1990 онд Эрдэнэт хотын 8-н жилийн тусгай VII сургуульд үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хичээл зааж байлаа. 1991-1993 онд тус сургуулийн захирлаар, 1994 он хичээлийн эрхлэгчээр, 1979-1990, 1994 оноос хойш Орхон аймгийн “Наран” цогцолбор сургуульд багшаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. УБДС-ийн үйлчлэх хөдөлмөрийн багшийн курсд суралцаж 1978-1979 онд сургуульдаа кабинет байгуулж сургалтанд хэрэглэсэн нь зохих үр дүнд хүрчээ. Орхон аймгийн Улаан загалмайн хорооны ахмадын зөвлөлийн гишүүн, донорын зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Гавъяа шагнал: БСГ-ын Багшийн алдар цол тэмдэг, БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, 2009 онд Монгол Улсын Засгийн Газрын “Алтан гадас” одон, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, МУЗН-ийн ”Тэргүүний ажилтан”, “Нигүүсэл” медалиудаар тус тус шагнагдаж байв.