Ангилал: Хүмүүс
ГАЛМЕНСЕЭН ЛЯНХУА
1950 онд Улаан баатар хотод төрсөн. 1986 онд Улаанбаатар хотын БНБС-д суралцан, бага ангийн багш мэргэжил эзэмшиж, тусгай мэргэжлийн багшаар мэргэшсэн. Эрдэнэт хотын тусгай 8-н жилийн 7-р сургуульд 1991-1996 онд тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байв. Боловсролын байгууллагад нийт 29 жил ажилласан байна. Гавъяа шагнал: Арга зүйч, Ахлах багш, Багшийн алдар цол тэмдэг, Цагаан лавай, Багш нарын холбооны 9-н эрдэнэ, Багшийн гавъяа медаль, БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.