ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
1998-1999 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

Нийт 16 бүлэгт 581 сурагчидтай. Авто засварын мэргэжлээр 72 сурагч төгссөн. Суурь боловсролыг 37 сурагч, бүрэн дунд боловсролыг 74 сурагч эзэмшиж төгсөж байлаа. Нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бага ангийн гэсэн 4 заах аргын нэгдэлтэй.  Тус хичээлийн жилд дараах зорилтыг тавьж ажиллав.

1.     Суралцагчдад бага дунд боловсролын стандартыг эзэмшүүлэхийн зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлсэн төрөлжсөн сургалтыг явуулж мэргэжлийн анхан шатны боловсрол олгох

2.     Сургалтын тоног төхөөрөмж техник хэрэгслийг шинэчлэн баяжуулж багш сурагчдын сургах, сурах үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэх

3.     Багш ажилчдыг давтан сургах, дараа шатны сургууль, магистрын сургалтанд суралцуулах замаар боловсон хүчнийг чанаржуулах

1998 оны “Тэргүүний багш”-аар Б.Оюунцэцэг, Д.Бадамханд, “Тэргүүний анги удирдсан багш”-аар П.Ренчинмядаг, С.Жудаа, З.Бямбаа, “Ур чадварын аварга”-аар Д.Гүнсэндаваа, Б.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, “Сурган хүмүүжүүлэх уншлагын аварга”-аар Д.Бадамханд, Д.Гүнсэндаваа, Т.Мөнхжаргал нар тодорлоо. “Багшийн алдар” цол тэмдэгээр багш С.Оюунгэрэл, “Ахлах багш” цол тэмдэгээр багш Д.Оюун нар шагнуулав.  Багш П.Ренчинмядаг, Д.Гүнсэндаваа, Б.Оюунцэцэг, С.Пүрэвсүрэн нар шинээр “Заах арга зүйч” мэргэжлийн зэрэг авав. Н.Нацагсүрэн, С.Оюунэгэрэл, Д.Одончимэг, Б.Хүрэлбат нар Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдав.

Амжилт: Аймгийн төрөлжсөн олимпиадад багш Ч.Энхээ 1-р байр, багш Д.Бадамханд техник технологийн олимпиадад 1-р байр, багш С.Цэцэндэлгэр 2-р байр, багш П.Ренчинмядаг 3-р байр тус тус эзлэв.

 9а ангийн сурагч Ц.Баярмаа биологийн олимпиадад 3-р байр

10а ангийн сурагч Т.Анхбаяр, санжгарав, Алтаншагай, 10б ангийн сурагч Ууганхүү, Ганбаяр нар техник, технологийн олимпиадад 1-р байр, 9а ангийн сурагч Г.Оюунчимэг Биологийн олимпиадад 4-р байр

9б ангийн сурагч Р.Даваадулам технологийн олимпиадад 2-р байр

Comments


Бичлэг: 47 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax