Ангилал: Мэдээлэл
2007-2008 оны оны хичээлтийн жилд бага, дунд 11 жилийн сургуулийн бүрэлдэхүүнтэй, удирдах ажилтан 5, мэргэжлийн болон үйлчилгээний ажилтан 35, нийт 87 багш ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилд гүйцэтгэх ажилтны тоог цөөрүүлэх бодлого барьж ажилалаа. Манай хамт олны дунд АБТА-5, спортын 1-р зэрэгтэй-3, БСШУЯ-ны жуух бичигтэн-10, мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй-16, Заах аргач зэрэгтэй 14, нийт 30 багш мэргэжлийн зэрэгтэй ба багш нарын 82%-ийг эзэлж байна.
2007-2008 оны хичээлийн жилд манай сургуулийн хамт олон дараах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:
Ардчилсан нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн идэвхтэй сонголтот иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, суралцагсадыг ажил мэргэжил эзэмшихэд нь бэлтгэх, түүнд шаардагдах зохих мэдлэг дадлага, хандлага, соёл эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын таатай орчин бүрдүүлж үйлчлэхэд оршино.Сургалтын шинэ стандартыг хэрэгжүүлэх өнөөгийн нийгмийн үед өрсөлдөх чадвартай сургууль болж суралцахад таатай орчин бүрдүүлж чанартай үйлчлэхСургалтын чанарын өрсөлдөх чадвараар аймаг орон нутагтаа тэргүүлж, хүүхдийн авъяас сонирхлыг хөгжүүлэн, тэдний хувийн эрх ашиг, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сургалт явуулах, суралцах таатай орчин бүрдүүлнэ.Боловсролын шинэ стандартын хэрэгжүүлэлтийг хангах сургалтын ээлтэй орчин бүрдүүлнэ.Сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 6 үндсэн зорилтын хүрээнд 34 төрлийн ажил төлөвлөж, 100% биелсэн. Мөн боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, 2015 он хүртэлх боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, бага дунд боловсролын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2007-2008 оны хичээлийн жилд Боловсролын тэргүүний ажилтнаар 2 багш, БСШУЯ-ны жуух бичгээр1 багш, Багшийн алдар медалиар 2 багш, Ахлах багш цол тэмдгээр 1 багш, Арга зүйч багшаар 5 багш, Багшийн гавъяа одонгоор 1 багш, мэргэжлийн аварга багш 3, анги удирдсан тэргүүний багш 2, Оны ажил мэргэжлийн аварга ажилтан 3 , салбарын тэргүүний ажилтнаар 1, аймгийн тэргүүний багш нарын ёлконд орох урилгаар 3 багш тус тус шагнагдсан байна.
2007-2008 оны урлаг спортын амжилт:
Хичээлээс гадуур зохиох ажлын нэгдсэн графикийг гаргаж сар бүр удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж ирлээ. 1-11-р ангиудын дунд “Ургацын баяр” гар бөмбөг, сагсан бөмбөг, урлагийн үзлэг, шинэ жил угтсан болзолт ажлууд, “Сэтгэлийн дэм” өдөрлөг, тэргүүний анги хамт олон, анги удирдсан багш шалгаруулах болзолт уралдаан, “Эрүүл мэнд, Цэвэр орчин” аяны хүрээнд сурталчилгааны самбарыг бүх ангиудаар аялуулж, “Хүрэл тулга”, “Яргуй” наадамд сурагчдыг бэлтгэн оролцууллаа. Гаргасан амжилтуудаас дурьдвал:
Орхон аймгийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд 8-а ангийн сурагч Батмөнх 1-р байр эзэлж Улсын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртлээ.Урлагийн үзлэгээр 1-р байранд Нацагсүрэн багштай 4-а анги, Туяа багштай 8-а анги, Тайвантуяа багштай 10-а ангиуд тус тус тэргүүн байр эзэллээ. Ургацын баярыг сурагчдын дунд зохион шинэ ногоо, сүү цагаан идээ, жимс жимсгэнээр бүтээгдэхүүн хийлгэхэд Нямгэрэл багштай 4-а анги, Отгондаваа багштай 9-в анги, Тайваниуяа багштай 10-а ангиуд хошуучиллаа. Шилдэг тэргүүний анги хамт олноор Гэрэлээ багштай 11-в анги, Энхсайхан багштай 5-б анги шалгарч өргөмжлөл, шилжин явах цомоор шагнагдлаа. 2007.09.28-нд зохиогдсон Маргад сургуулийн нэрэмжит ААШ тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд охидын баг хүрэл медаль, биеийн тамирын аймгийн олимпиадад сурагч Бүжидмаа I байр /алтан медаль/, сурагч И.Ган-Эрдэнэ IV байранд орсон. Орхон аймгийн ААШ өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнд Буян-Өлзий ахлагчтай охидын баг I байр/ алтан медаль/ , хөнгөн атлетикийн ААШ тэмцээнд 400м зайнд сурагч И.Ган-Эрдэнэ II байр /мөнгөн медаль/ тус тус хүртсэн амжилттай байлаа.Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 6-11 ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчдад сагсан бөмбөгийн секц /багш А.Нэргүйбаатар/, 1-7 ангийн сурагчдад гимнастикийн секц /багш Н.Энхтуяа/, 7-11 ангийн сурагчдад хөнгөн атлетикийн секц /багш Э.Лхамсүрэнбаатар/, “Өсвөрийн цагдаа” бүлгэм, СӨУЗ, ”Өсвөрийн эмч” бүлгэм, “Мэтгэлцээн” клуб ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ба ердийн бүлгийн сурагчдын дунд багш Энхтуяа “Цаасан урламж” дугуйлан хичээллүүлж багш сурагчдын бүтээл нь аймагт тэргүүн байр эзэллээ.