ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
2008-2009 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл

           2008-2009 оны хичээлийн жилийн онцлог бол ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжих 6 настай хүүхдийн сурах орчин нөхцлийг бүрдүүлэх багшлах боловсон хүчнийг чадваржуулах явдал юм.

2008-2009 оны хичээлийн жилд 1-11-р ангийн 36 бүлэгт 1187 сурагч, 5 удирдах ажилтан, 55 багш, 34 ажилтан нийт 89 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж  ирлээ. Тус хичээлийн жилд багш нарын хамт олныг БУ, НУ, Багын гэсэн 3 тэнхимтэйгээр зохион байгуулж жил, улирал, сараар төлөвлөн гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаа. 1-р ангид   106  хүүхэд шинээр элсэн 11- р ангийг   68 сурагч суралцаж төгсөв.

БСШУЯ-ны сайдын 2007 оны 298-р тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж агуулгыг хүрээг баримтлан сургуулийн сургалтын төлөвлөгөө, цагийн хуваарилалтыг гаргаж хичээлийн хуваарьт тусган хэрэгжүүлсэн.

Жилийн эцсийн дүнгээр 1164 сурагч дүгнэгдсэнээс стандарт хангалт 85.2%, АВ –н эзлэх 42.5 %-тай дүгнэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс стандарт хангалт    9%, АВ-н эзлэх хувь 5% хувиар ахисан дүнтэй байна. Сургалтын чанар стандарт хангалтыг дээшлүүлэхийн тулд багш бүр үнэлгээний арга хэлбэр, шалгуурыг боловсронгуй болгох, бүлэг сэдвийн үнэлгээ тогтоож хөндлөнгийн шалгалтыг үе шат дараатай авч хүрэх түвшинтэй харьцуулах шалгалтын анализын мөрөөр ажиллах зэрэг бодит ажлуудыг хийв. Сургалтын менежерээр ахлуулсан үнэлгээний баг гаргаж хичээлүүдийн түвшин тогтоох шалгалтуудыг үе шаттай авч анализ дүгнэлт хийн багшид үр дүнгийн урамшуулал хөлс олгосноор масс сургалтын чанарт ахиц гарч байна гэж үзэж байна. Төсөлт ажлын сургалт семинарыг химийн багш Ц.Уранчимэг явуулж сурагчдаас санал асуулга авч сурагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан төсөлт ажлыг явуулж байна.

            Мэргэжлийн зэрэгтэй багш 36 байгаагаас тэргүүлэх 14, заах аргач 22 багш байгаа нь нийт багш нарын 65,4%-г эзлэж байна.Зэрэгтэй багш нараар үзүүлэх хичээл заалган харилцан туршлага солилцох, сургалтын шинэлэг арга технологоос суралцах ажлыг зохион байгууллаа.

Сурагчдын авъяас сонирхлыг нээн хөгжүүлэх зорилгоор 5 төрлийн секц дугуйланд 200-д сурагч хамрагдан суралцсан үр дүнд хүрлээ.

             Хүүхдийн эрхийн өдрийг сургууль дээрээ зохион байгуулж, хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож, нээлттэй хайрцаг ажиллуулан тэднийг гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “Хүүхэд ба хууль ” мэдээллийн самбар гаргаж сурталчилдаг. Энэ хичээлийн жилд хүүхдийн эрх оролцооны чиглэлээр 11 бүлэг, клуб ажилласнаас “Шилдэг СӨУЗ”,”Хар чоно”,”ХОУЗ”,”Өсвөрийн эмч”   бүлгүүд нь идэвхи санаачлагатай ажилласан байна. ХОНБ-уудын үйл ажиллагааг дэмжин зохион байгуулж хүүхдийн оролцоог нэмэгдүүлж ажилласан. Сүүлийн  хагас жилд Морин хуурын “Арга билэг” клуб нээж сурагчдыг сургана.

Амжилт:

Ш  Багш Ц.Уранчимэг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг

Ш  Б.Гэрэлээ Д.Батаа ,Л.Энхтуяа нар БСШУЯ-ны “Жуух бичиг”, Д.Одончимэг “Есөн –Эрдэнэ” медаль,  Б.Алимаа “Шилдэг багш” медаль, Ш.Алтай “Алтан –Эрдэнэ” медалиар тус тус шагнагдсан.

Ш  Шилдэг менежерээр сургалтын менежер Д.Батчимэг

Ш  Оны тэргүүний ажилчнаар – Т.Эрдэнэбаяр, Ж.Дашцэрэн

Ш  Оны тэргүүний сурагчаар – Э.Лхагважав

Ш  Ур чадварын аврага багшаар – У.Нямцэцэг, И.Ариунжаргал, Б.Одням

Ш  Тэргүүний анги удирдсан багшаар – Т.Туяа, н.Мөнх-Эрдэнэ

Олимпиад уралдаан тэмцээн:

·         Монгол хэлний хичээлээр  9а ангийн сурагч Б.Батмөнх улсын “хүрэл  тулга” уралдаанд тусгай байр, аймгийн “хүрэл тулга”-аас алтан медаль,

·         Математикийн олимпиадад 9а ангийн сурагч Дүүриймаа 10р байр, 6а ангийн сурагч Төмөрбаатар  тусгай байр

·         Эрүүл мэндийн олимпиадад  11а ангийн сурагч Түмэн баяр, Мөнх-Эрдэнэ нар алт , мөнгөн медаль,

·         Газар зүйн олимпиадад 9а ангийн сурагч Батмөнх 7-р байр

·         Технологийн олимпиадад 11а  ангийн сурагч Энхжаргал 4-р байр, 10а ангийн сурагч Лхагважаргал 3-р байр

·         Орос хэлний олимпиадад 11а ангийн сурагч Нандин-Эрдэнэ  тусгай байр

·         ХТТ-өөс гаргасан удирдамжийн дагуу Цаасан урлал” аймгийн уралдаанд 8-а ангийн сурагч Э.Лхагважав нэгдүгээр байр “Алтан медаль. Тусгай бүлгийн сурагч Цэрэндолгор 2-р байр “ мөнгөн медаль

·         “Манлай хөвгүүн, Манлай охин шалгаруулах удирдамж боловсруулж шалгаруулахад 11а ангийн сурагч О.Ганболд Д.Нандин-Эрдэнэ нар сургуулиас шалгарч ХТТ-ийн хүндэт самбарт сурталчлагдаж байна.

·         Олимпиадын аварга багш – Д.Одончимэг

·         Эрүүл мэндийн аймгийн олимпиадад:11а ангийн сурагч Б.Түмэнбаяр “Алтан медаль, 11 а ангийн сурагч Мөнх-Эрдэнэ “Мөнгөн медаль

·         Технологийн олимпиадад 11а  ангийн сурагч Энхжаргал 4-р байр, 10а ангийн сурагч Лхагважаргал 3-р байр,

·         Сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд багш нарын эр, эм багуудын тамирчид амжилттай оролцож “Алт, хүрэл” медаль шилжин явах цом

·         Аймгийн эрүүл мэндийн байгууллагаас зохион явуулж буй “Явган аялал”-д багш нарын баг 1-р байр мөнгөн шагнал


Comments


Бичлэг: 36 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax