ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
Түүх нийгмийн ухааны тэнхим-Биеийн тамирын ЗАН-ийн хамт олон

Ангилал: Нийгмийн ухааны тэнхим

Биеийн тамирын ЗАН-ийн хамт олон

МЯГМАРСҮРЭНГИЙН ДАМДИНСҮРЭН

М.Дамдинсүрэн нь 1984 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 2002 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2-р 10 жилийн дунд сургууль дүүргэж, 2006 онд МУБИС-ийн БТС-ийг биеийн тамир багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 2007 оноос Орхон аймгийн 12 жилийн 7-р сургуульд одоог хүртэл ажиллаж байна.

Гаргасан амжилт:

·         Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй.

·         2006 онд төвийн бүсийн багш нарын волейболын тэмцээнд  3-р байр 

·         2008 онд хангайн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр

·         2007, 2008, 2009, 2010, 2011 оны багш нарын баярын сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар шалгарч байсан.

ЭРДЭНЭЭГИЙН ЛХАМСҮРЭНБААТАР

1983 онд Сүхбаатар  аймгийн баруун урт хотод  төрсөн.2005 онд МУБИС- ийг Биеийн тамирын багш арга зүйч мэргэжилтэй төгссөн. Улсад  7 дахь жилдээ ажиллаж байна. 2005-2006 онд 2-р сургуульд, 2006 оноос  одоог хүртэл тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байна. БСГ-ын “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнагдсан.

Амжилт: Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй. 2008 онд мэргэжилийн олимпиадад 3-р байр, 2010 онд  сургуулийн оны шилдэг багш өргөмжлөл, 2006 онд төвийн бүсийн багш нарын волейболын тэмцээнд  3-р байр, 2008 онд хангайн бүсийн сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр, 2007, 2008, 2009, 2010, 2011 оны багш нарын баярын сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар шалгарч байсан.

БИШГИАГИЙН ОТГОНЦЭЦЭГ

1983 онд Завхан аймгийн Улиастай  хотод төрсөн. 2005 онд МУБИС- ийн Биеийн тамирын багш мэргэжилээр  төгссөн. 2008 онд ХУИС-ийг боловсрол судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. Багш арга  зүйч   мэргэжилтэй. Улсад  6 дахь жилдээ ажиллаж байна. 2006-2012он хүртэл  тус  YII сургуульд  Биеийн тамирын  багшаар ажиллаж байна.

Амжилт: 2000 онд Цанын спортын дэд мастер ,хөнгөн атлетикийн 1-р зэргийн тамирчин, 2001 онд Оюутны холбооны цанын цуврал тэмцээнд мөнгөн медаль, 2008 онд Хангайн бүсийн багш нарын сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр, 2010, 2012 өвлийг үдэх цасны баярын тэмцээнд багаараа 1-р байр, цом, 2012 оны “Олимп эв нэгдэл” олс таталтын тэмцээнд 2-р байрыг эзэлж байсан.

Шагнал: 2009 онд Залуучуудын холбооны Хүүхдэд ээлтэй залуу багш тэмдэг, 2012 онд  Арга зүйч багш

АЛТАНГЭРЭЛИЙН НЭРГҮЙБААТАР

1983 онд Төв аймгийн Цээл суманд төрсөн. Биеийн тамирын багш мэргэжилтэй, 2004-2012 онд тус сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Шагнал: 2008 онд сургуулийн залуу аварга багш, 2009 онд БСГ-ын’’Арга зүйч багш’’  тэмдэг, 2011онд БСГ-ын’’Багшийн алдар’’ цол тэмдгээр тус тус шагнагдсан.

БААСАНЖАВЫН ДАМБАДАРЖАА

1982 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн.1998 онд ЕБС-ийг төгсөж, 2000 онд Завхан аймаг дахь СУИС-ийн салбар коллежд элсэн орж 2004 онд төгссөн. 2005-2012 он хүртэл тус сургуульд ажиллаж байна.

ЦЭЦРЭНГИЙН МӨНХЖАРГАЛ

1978 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн.1993-1995 онд Булган аймгийн l-10 жил,1995-1999 онд СУИС-ийн харьяа Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

Шагнал: 2004 онд Ардчилсан социалист Залуучуудын холбооны Алтан-Од медалиар шагнагдсан.


Comments


Бичлэг: 25 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax