Ангилал: Бага ангийн ЗАН
ДАМДИНДОРЖИЙН НЭРГҮЙ
1958 онд Улаанбаатар хотод төрсөн.1976 онд Улаанбаатар хотын 5-р сургууль,1981 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн. Бага ангийн багш мэргэжилтэй. Боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. 1981-1983 онд Дархан хотын 3-р сургуульд бага ангийн багш,1984-2000 онд Эрдэнэт хотын 1-р сургуульд бага ангийн багш,2004 оноос одоог хүртэл 12 жилийн 7-р сургуульд ажиллаж байна.
Шагнал: 1994 онд БСГ-ын “Арга зүйч багш”, 1998 онд БСГ-ын “Ахлах багш”, 2008 онд БСГ-ын “Багшийн алдар”, Багш нарын холбооны “Есөн-Эрдэнэ”, “Алтан-Эрдэнэ”, “Багшийн гавъяа”, 2000 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медаль, 2012 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан.
ЛУВСАНДОРЖИЙН ЭНХТУЯА
1959-10-30-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл хэмээх газарт төрсөн. 1978 онд УБ Цэцэрлэгийн БС, 1988-онд УБДС-ийг төгссөн. Боловсролын байгууллагад 30 жил ажиллаж байна. Цэцэрлэгийн багш,түүх газар зүйн багш ,тусгай хэрэгцээт боловсрол олгох багшийн мэргэжилтэй. Мэргэжлийн ‘’Заах аргач’’зэрэгтэй.
1978-1984 онд Хөвсгөл аймгийн Их уул суманд цэцэрлэгийн багш, 1984-1988 УБИС оюутан, 1988-1992 онд Хөвсгөл аймгийн Их уул суманд Түүх газар зүйн багш, 1992-1994 оны хичээлийн жилд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хичээлийн эрхлэгч, 1997-1999 онд Орхон цогцолбор 11-р бага сургуульд бага ангийн багш, 1999-2012 оноос хойш Тусгай хэрэгцээт боловсролын багшаар 7-р сургуульд ажиллаж байна.
Амжилт: 1980 онд сумын залуу аварга багш, 1982 онд аймгийн хөдөлмөрийн аварга, 1982 онд МХЗЭ-ийн 18-р их хурлын төлөөлөгч, 1990 онд бүсийн ур чадварын аварга багш, 2008 онд ХБС-ын хөгжүүлэх үйлсэд амжилт гаргасан “Уран бүтээлч” багшаар шалгарч байсан.
Шагнал: Тэргүүний сэхээтэн залуу медаль, “Ахлах багш’’ цол тэмдэг, Шавийн хайртай багш тэмдэг, БСШУЯ-ны хүндэт жуух, БСШУЯ-ны ‘’Боловсролын тэргүүний ажилтан’’ цол,тэмтэгээр шагнагдсан.
БАТЧУЛУУНЫ ОЮУНЦЭЦЭГ
1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага ангийн багш мэргэжилтэй. 1982-1985 онд Дархан хотын Хонгор САА 14-р сургуульд, 1985-1995 он хүртэл Төв аймгийн Эрдэнэ сантын 10 жилийн сургуульд, 1995-аас одоог хүртэл Орхон аймгийн Баян –Өндөр сумын 7-р сургуульд ажиллаж байна. 1995 онд аймгийн багш нарын’’ Мэргэжлийн аварга багш’’-аар шалгарч хүрэл медалиар шагнагдсан. 1997 онд аймгийн багш нарын ’’Ур чадвар’’ын уралдаанд lV байр эзэлж тусгай шагнал авсан.
Шагнал: 1994 онд ‘’Арга зүйч багш’’ тэмдгээр, 2000 онд ‘’Багшийн алдар’’, 2003 онд ‘’Ахлах багш‘’, 2007 онд ‘’Шавийн хайртай багш‘’, 2011 онд БСШУЯ ‘’Жуух бичиг’’-ээр шагнагдаж байсан.
НАМСРАЙН ӨЛЗИЙХИШИГ
1973 онд Дархан хотод төрсөн. Бага анги, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Улсад 18 дахь жилдээ ажиллаж байна. 1993-2012 он хүртэл 7-р сургуульд ажиллаж байна.
Шагнал: 2005 онд ‘’Арга зүйч багш ‘’цол тэмдэг, 2008 онд ‘’Ахлах багш ‘’ цол тэмдэг, 2012 онд БСШУЯ-ны ‘’Хүндэт жуух бичиг’’-ээр шагнагдсан.
ДЭЛЭГИЙН НЯМГЭРЭЛ
1973 онд Завхан аймаг Баянтэс суманд төрсөн.1997 онд УБ хотын багшийн коллеж төгссөн.Боловсролын байгууллагад 16дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн“ Заах аргач” зэрэгтэй.
Шагнал: “Арга зүйч” цол тэмдэг, “Шавийн хайртай багш” цол тэмдэг, “Шилдэг анги удирдсан багш”
ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА
1975 онд Завхан аймаг Цагаанчулуут суманд төрсөн. 1997 онд Архангай багшийн коллежийн анхан шатны математикийн багш, бага ангийн багш мэргэжилтэй төгссөн.Боловсролын байгууллагад 14 дэхь жилдээ ажиллаж байна.
Амжилт: 2000, 2001 онд бага ангийн математикийн олимпиадад III, V байр, 2006 онд хуулийн олимпиадад багаараа 1-р байр, 2008 онд М.Баасайн нэрэмжит бага ангийн багш нарын олимпиадад 2-р байр, мөнгөн медаль, 2011 онд бага ангийн багш нарын математикийн олимпиадад 2-р байр
Шагнал: “Арга зүйч” цол тэмдэг, “Багшийн алдар” цол тэмдэг
ГАЛБАДРАХЫН ПҮРЭВСҮРЭН
1978 онд хөвсгөл аймаг Рашаант суманд төрсөн.1999 онд УБ хотын багшийн коллеж төгссөн.Боловсролын байгууллагад13 дахь жилдээ ажиллаж байна.
Шагнал: “Шавийн хайртай багш” цол тэмдэг, “Аймгийн жуух”
ДАМБИЙН ДЭЛГЭРМАА
1997-2001 онд Архангай аймаг МУБИС-ийн харъяа Багшийн коллеж бага ангийн багш, 2006 онд МУБИС-ийн Мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Улсад 9 дахь жилдээ ажиллаж байна. 2002-2007 ХБХ-дэд боловсрол олгох “Найдвар” төвд багш,2007-2010 БХАН-ийн “Боломж” төсөлд зохицуулагч, багш, 2010-2011 7-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.
Шагнал: 2006 онд Хүүхдийн төлөө төвийн “Хүүхдийн хайртай багш”, 2010 онд “Арга зүйч”
ГАНБААТАРЫН МЯГМАРСҮРЭН
1980 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн.2002 онд Уб Багшийн сургууль төгссөн. Бага ангийн багш мэргэжилтэй.10 дахь жилдээ ажидллаж байна.мэргэжлийн ‘’Заах аргач’’ зэрэгтэй. ‘Алтан-Эрдэнэ’’ медиалиар шагнадсан.
Амжилт: 2003 онд аймгийн Юмханаар юм бүтээе олимпиадад 4-р байр, 2004 онд аймгийн Эх хэлний олимпиадад 3-р байр, 2005-2006, 2006-2007 онд сургуулийн залуу аварга багш, аймгийн залуу багш нарын ур чадварын уралдаанд 3-р байр, 2011-2012 онд Юмханаар юм бүтээе ‘’Урлахуйн ур чадвар’’сэдэвт технологийн олимпиадад 5-р байр, шавь 3-р байр,багаараа 2-р байр эзэлсэн.
ГАНБАТЫН СУВД-ЭРДЭНЭ
1984 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. 2005 онд МУБИС- ийн Бага ангийн багш, 2006 онд МУБИС-ийн Мэдээлэл зүйн багш, 2008 онд ХУИС-ийг “Боловсролын магистр”-аар тус тус суралцаж төгссөн. Улсад 7 дахь жилдээ ажиллаж байна.
2005-2012 онд Мэдээлэл зүйн багшаар, 2012 оноос тус YII сургуульд Бага ангийн багшаар ажиллаж байна.
Шагнал: 2011 онд Монголын багш нарын холбооны “Алтан эрдэнэ” медалиар шагнагдсан.
Амжилт: 2008-2009 онд аймгийн залуу багш нарын ур чадварын уралдаанд 2-р байр, 2011-2012 онд сургуулийн шилдэг цахим хөтөлбөр уралдаанд 1-р байр